Волейболын баг Якутск хотноо бэлтгэл хийж байжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Волейболын баг Якутск хотноо бэлтгэл хийж байжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.08-нд нийтлэгдсэн

Волейболын баг Якутск хотноо бэлтгэл хийж байжээ

Монголын оюутан тамирчид Универсиадад оролцсоны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ өдөр нэгэн түүхэн фото агшныг Монголын өвлийн спортын холбооноос хүргэж байна.

1965 онд Унгарын Будапешт хотноо болсон дэлхийн оюутны спортын 4 дүгээр их наадамд Монголын оюутан тамирчид анх удаа оролцсон түүхтэй. Энэ наадамд оролцсон Ц.Шоовдор ахлагчтай волейболын эмэгтэй баг тамирчид хуучнаар ЗХУ-ын Якутск хотноо бэлтгэл хийж байжээ. Энэхүү ховор фото агшин Монголын өвлийн спортын холбооны фэйсбүүк хуудаст тавигдсан байна.

Ч.БОЛОР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-08 59.153.114.239

ЗӨВ ШҮҮ