Шанхайн Диснейлэндийг нээж туршина | News.MN

Шанхайн Диснейлэндийг нээж туршина

Шанхайн Диснейлэндийг нээж туршина

Шанхайн Диснейлэндийг нээж туршина

Коронавирусийн халдварт өвчний цар тахлаас болж нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд буй Уолт Дисней компани үйл ажиллагаагаа сэргээх аргыг эрэлхийлж байна. Тус компани Шанхайн Диснейлэндийг тавдугаар сарын 11-н буюу ирэх долоо хоногт нээж, цөөн тооны хүнд үйлчлэх байдлаар туршилтаар ажиллуулахаар төлөвлөжээ. Ялангуяа ресторан, хоолны газрууд болон хөгжилтэй эргүүлэг зэрэг тоглоомуудад зай барих дүрмийг хатуу мөрдөхөд анхаарч ажиллах гэнэ. Диснейлэндээр үйлчлүүлэгчдийг ороход нь халууныг нь үзэж, амны хаалт зүүсэн эсэхэд хяналт тавих бөгөөд хүмүүс хоорондын зайг илрүүлдэг технологийг ашиглах гэнэ.

Уолт Дисней компанийн алдагдлын тал хувь нь АНУ дахь салбаруудыг хааснаас үүджээ. Улмаар тус компани өнгөрсөн дөрөвдүгээр сард 120 мянга гаруй ажилтандаа урт хугацааны чөлөө өгсөн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-06 46.232.249.138

!! Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-06 103.14.38.132

Тэд туршиг, бид үүнээс нь жаахан суралцах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж