МАН-ын сонгуулийн 15 тэрбумыг шалгуулахаар АТГ-т хандав | News.MN

МАН-ын сонгуулийн 15 тэрбумыг шалгуулахаар АТГ-т хандав

МАН-ын сонгуулийн 15 тэрбумыг шалгуулахаар АТГ-т хандав

МАН-ын сонгуулийн 15 тэрбумыг шалгуулахаар АТГ-т хандав

МАН-ын 15 тэрбумын асуудлыг шалгуулахаар иргэн М.Амгаланбаатар өнөөдөр /2020.05.06/ АТГ-т хандлаа.

Иргэн М.Амгаланбаатар:

-АТГ-т МАН-ын судалгааны санхүүжилт буюу нэг горилогчоос 50 сая, нийт нэр дэвшигчдээс 15 тэрбум төгрөг цуглуулах болсон талаар судлуулахын тулд гомдол гаргалаа. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН-ын 60 тэрбумын гэх хэрэг ил цагаан видео, аудио хэлбэрээр дэлгэгдсэн. Төрийн албан тушаал, эрх мэдлийг улаан цайм наймаалцаж байгаа асуудал яригдаад үүнийг МАН-ын тухайн үеийн болон одоогийн удирдлагууд эсэргүүцэж байсан боловч үнэн нь тогтоогдоод тодорхой тооны хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээсэн. Мөн 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө үүнтэй ижилхэн тодорхой бус судалгааныхаа ажлыг 50 сая төгрөгөөр санхүүжүүлж байна гээд олон нийтэд ил боллоо. Үүнийхээ дагуу л миний бие иргэнийхээ үүргээр АТГ-т хандаад “иргэн Амгаланбаатар миний бие 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас оролцохдоо өмнөх 2016 оныхоо алдааг давтаж, бохир заваан үйлдлийг ахин хийж байгаа юм болов уу” гэж хардан энэхүү гомдлыг гаргасан. Тухайн үеийн хууль, хүчний байгууллага МАН-ын 60 тэрбумын хэргийг эвлүүлэг, санаатай гүтгэлэг гэж байсан боловч үнэн нь тогтоогдсон. Яг үүнтэй адил хуулийн хүрээнд, үндэслэлтэйгээр МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн санхүүжилтийг тодорхой шалгаж өгөөч ээ гэж хандаж байна.

Намуудын улс төрийн санхүүжилтийг ил тод байлгах үүднээс МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлэхдээ “Манай нам нэр дэвшигчээсээ мөнгө авахгүй” гэсэн.

Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газраас нэг нэр дэвшигчээс 400-500 сая орчим төгрөгний зардал гарна гэж мэдэгдсэн.Үүнд нь тодорхой тооны шадар ухуулагч, туслагч, хэвлэлийн зардал гаргана гээд заагаад өгсөн байна лээ. Гэвч манай намын зүгээс санхүүжилтаа нэр дэвшигчдээсээ авахгүй гэж байгаа нь энэ эх үүсвэрээ өөр буруу эх үүсвэрээс буюу авилгал, хээл хахууль, төрийн өндөр албан тушаалыг зарсан байдлаас олох үндэслэлтэй гэсэн хардлага надад байна. Тэр зардлыг л МАН яаж босгох гээд байгаа юм бэ? энэ нь ил тод бус байна. Энэ нь яг нөгөө 60 тэрбумын схем шиг зүйл байж магадгүй гэж би үзээд байна. Ардчилсан намын нэр дэвшигчээсээ 100 сая төгрөгийг авч байгаа нь зөв үйлдэл хэмээн үзэж байна.

Учир нь одоогийн Монголын улс төрийн намуудын болж бүтэхгүй байгаа, авилгал хээл хахууль цэцэглэн хөгжөөд байгаагийн гол буруутан бол улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал.

Ардчилсан нам үүнийгээ ил тод зарласнаар тодорхой хэмжээний татвар өг гэсэн нь зөв үйлдэл. Харин нуугаад хаагаад, тэгснээ албан бичиг дээрээ ийм зүйл гаргаж байгаад нь иргэний хүний зүгээсээ хардалт төрөөд АТГ-т өгч байна. 76 мандатаас гадна, нэр дэвшигч, горилогч нар их байгаа, эдгээр нь нийлээд 15 тэрбум төгрөг болоод байна. МАН энэ жил үнэхээр зардал өндөртэй төсөв баталсан. Зөвхөн энэ 50 сая биш, энэ 2020 онд гаргах  МАН-ын УИХ-ын сонгуулийн зардал, санхүүжилтийг шалгуулмаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-06 202.21.107.230

МАН 50 саяар судалгаа хийлгээгүй, 60 тэхбумын хэрэг шүүхээр нотлогдоогүй. хэрэгсэхгүй болсон

Avatar

Зочин 2020-05-06 59.153.112.221

АН улаандаа гарчээ. 100 саяаа зөвтгөх нэг ядарсан арга нь энэ аж

Avatar

Зочин 2020-05-06 46.232.249.138

))))) Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

дэмжье. 2020-05-06 103.229.123.148

Ардын нам ардын засаг мандтугай.Хууччуулыг сонгуульд бүү нэр дэвшүүл шинэ хүн гаргах зүйтэй.
Нямка бүр ч хэрэггүй.Лүндээ Нямкэ тэтгэвэртээ гар.
Энэ УИХ с гарын арван хуруунд тоологдох цөөн гишүүд байгаа тэднийгээ нэр дэвшүүл.

Avatar

зочин 2020-05-06 89.204.153.194

"100 сая төгрөгөөр тогтохгүй  л намаа дэмжмээр байгаа юм."

Энийг уншаад шал дургүй хүрлээ.

Avatar

Зочин 2020-05-06 203.91.115.43

100 100 саяа яахуу ардчидсан махчин өтнүүд ээ? гишүүд нь хүртэл зугтаад бие даагаад байна????

Avatar

Зочин 2020-05-06 203.91.115.43

ардчилсан гахайнууд өөрсдөө хулгай хулгай авилга авилга 100 сая 100 сая

Avatar

zochin 2020-05-06 202.126.89.71

Songuuloig mongogui ch hiij bolno.Buh ner devshigchdee zuragtaar gargaad todorhoi asuudlaar sanal bodiig ni sonsood songogchid dugneh dugnelt uldeeh heregtei

Avatar

xzochin 2020-05-06 202.126.89.71

Uls torjihoo bolio

Avatar

Зочин 2020-05-06 202.179.24.23

Зөв хө адилхан улстөржих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-06 64.119.17.63

Энэ хоер намвг татан буулгахгуй бол луйвар нь дуусахгуй нь!!!

Avatar

оогий 2020-05-06 202.179.25.112

Залуу хүн байж ийм юмаар хөөцөлдөөд юу хийнэ дээ номоо сураач

Avatar

Зочин 2020-05-06 103.11.195.34

ишш чааваас дөө хөөрхий, хэлэх ч үг алга, өөр хийх юм байдаггүй л юм байх даа, залуус ийм байхаар өрөвдөлтэй ч юм даа

Avatar

aagii 2020-05-06 66.181.183.232

Zailuul daa hoorhii,

Avatar

Зочин 2020-05-06 202.21.108.200

Бохир мөнгө л бж таараа шд. Авлига, шантааж, хар тамхины орлогноос олсон хөрөнгөө угаах гэж бна.

Avatar

Зочин 2020-05-06 115.70.196.165

ямар л амьтны үр хэний зараалаар ингэж явдийн болдоо хөөрхий

Avatar

123456 2020-05-06 49.0.212.62

60 тэрбумын үлдэгдэлнүүд

Avatar

Болд 2020-05-06 64.119.20.212

Ардын намын явуулаж байгаа бодлого нэг л бишээ ард тумний амьдрал маш их хундэрч байна шуу

Avatar

Зочин 2020-05-06 64.119.20.212

Ардын нам нэг л буруу юм хийгээд байна даа ард тумний амьдрал маш хундэрч байна шуу бослого болохгуй л байгаа даа

Avatar

Зочин 2020-05-06 202.5.205.34

АН-н 100-г яагаад сонгууль болоогүй байхад цуглуулсан юм бол, хууль зөрчсөн ш т

Avatar

Иргэн 2020-05-06 202.126.89.175

Хүрэлсүхийн хадгаламжинд байгаа 2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ЖДҮ-ээс авсан 2 тэрбумын зээлийг юунд зарцуулсаныг шалгах хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2020-05-06 202.21.108.200

Хүрэлсүхийн эгч Со д харласан, цалингаа дүүдээ явуулдаг гэж Хүрэлсүх өөрөө хэвлэлээр хэлсэн шүү.

Avatar

Зочин 2020-05-06 66.181.161.18

Setgetsiin ovchtei yumuu?

Avatar

Зочин 2020-05-06 139.5.219.238

Энэ Амгаланбаатар гэдэг хөгийн бууны гөлөг АН-ын 100 саяыг яагаад АТГ-д өгөх талаар толгойд ороогүй юм болдоо. С.Эрдэнийн гар хөл л байга даа

Avatar

зочин 2020-05-06 192.82.75.210

НЭМЭРГҮЙ БАЙХОО, АТГ-ын дарга нь ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ

Avatar

zochin 2020-05-06 64.119.21.131

ERDENIIN BAASYG UNERTSEN TAGNUUL YAWJ BAYNA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж