Том Круз сансарт кино зураг авна

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

Том Круз сансарт кино зураг авна

Том Круз сансарт кино зураг авна

“Биелэгдэшгүй даалгавар” киногоороо та бидэнд танил жүжигчин Том Круз задгай сансарт кино зураг авахаар ажиллаж байгааг мэдээлжээ. АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлагаас “NASA” мэдээлснээр тус байгууллага кино зураг авалтад хамтарч ажиллаж, киногоор дамжуулан шинэ үеийн сансрын шинжлэх ухаанч, инженерүүдийг идэвхжүүлэх, сэдэл өгөхийг зорьжээ.

Өдгөө  57 настай жүжигчин Том Круз адал явдалт, тулаантай киноны хэсгүүдэд зоригтойгоор эрсдэл гарган тоглодгоороо алдартай. Тухайлбал, тэрбээр удахгүй үзэгчдэд хүрэх "Top Gun: Maverick," кинондоо сөнөөгч онгоц жолоодон ниссэн бол “Биелэгдэшгүй даалгавар” кинонд тоглохдоо Дубайн хамгийн өндөр барилга Бурж Халифа дээр авирсан юм.

Үүний зэрэгцээ түүний “Mission: Impossible 7” киноны зураг авалт Италид коронавирусийн халдвар тархсанаас болж өнгөрсөн хоёрдугаар сард хойшлогджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж