Босоо хөх монгол"-ын гишүүн хутгалуулсан хэргийг шалгаж байна | News.MN

Босоо хөх монгол"-ын гишүүн хутгалуулсан хэргийг шалгаж байна

Босоо хөх монгол"-ын гишүүн хутгалуулсан хэргийг шалгаж байна

Босоо хөх монгол"-ын гишүүн хутгалуулсан хэргийг шалгаж байна

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр гарч буй дараах мэдээллүүдэд Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү  өнөөдөр /2020.05.06/ тайлбар  мэдээлэл өглөө.

  • Дөрөвдүгээр сарын 23-ний өдөр 11.00 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмб сумын иргэн 39 настай М ор сураггүй алга боллоо гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Уг мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн хэсгээс шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулах үед иргэн М нь 22 өдөр архидан согтуурсан үедээ гэртээ агсан согтуу тавьж маргаан үүссэнээс түүний ууган хүү амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан. Хэргийн ул мөрөө нууж хохирогчийн цогцсыг нууж цагдаагийн алба хаагчдыг төөрөгдүүлсэн байсан. Аймгийн цагдаагийн газраас шуурхай ажиллаж, хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
  • "Босоо хөх монгол" төрийн бус байгууллагын гишүүн хутгалууллаа гэсэн мэдээлэл мөн цахим сүлжээгээр явсан. Энэ хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Энэ сарын 4-ний өдрийн 12.00 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р багийн нутаг дэвсгэрт иргэн А бусдад хутгалуулсан байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу шалгалтын ажил явуулахад 1979 онд төрсөн иргэн Ж гэгч нь А-г согтууруулах ундаа хэрглэсэн үедээ маргалдан муудалцаж хутгалсан нь тогтоогдсон. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
  • Иргэнийг урсгал сөрөн явж байхад нь цагдаагийн албан хаагч зогсоон шаардлага тавихад эсэргүүцэн албан хаагчийн биед халдсан асуудал гарсан. Уг хэргийн тээврийн цагдаагийн албанаас урсгал сөрж дүрэм зөрчсөн асуудал дээр нь жолоодох эрхийг хасах арга хэмжээ авсан. Цагдаагийн алба хаагчид халдсан асуудал дээр хэрэг бүртгэл нээгдээд шалгагдаж байна.
  • Олон нийтийн сүлжээнд тээврийн хэрэгслийн хоёр жолооч хоорондоо маргалдаж буй бичлэг тавигдсан. Энэ дагуу чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа. Танхайрсан этгээдийг эрэн сурвалжлан ажиллаж байна.
  • Цагдаагийн хурандаа Чинбат болон зариг.мн сайтын сэтгүүлчтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаас албан шалгалт хийгдсэн. 4-р сарын 27-ний өдөр 17.00 цагт зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хангах албаны зөрчлийн шалгах хэлтсийн дарга Чинбаттай маргалдсан хэрэг гарсан. Олон нийтэд цагдаагийн хурандаа Чинбат сэтгүүлчийг зодлоо гэсэн мэдээлэл тараагдсан. Энэ дагуу албаны шалгалтыг явуулахад цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Албан шалгалтын дүнгээр сэтгүүлчийн сайт дээр зөрчлийн хэрэг нээгдээд шалгагдаж байх явцад тухайн зөрчил шалгаж байгаа байцаагч мөрдөгчтэйгөө уулзахгүйгээр тухайн хэлтсийнх нь даргын өрөөнд орж улмаар ажил үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчтай хэрүүл маргаан өдөж, хэл амаар доромжилсон тул шаардлага тавих эрхийнхээ дагуу шаардлага тавьсан боловч үл биелүүлсэн тул эрх хэмжээнийхээ хүрээнд албадлага хэрэглэж өрөөнөөсөө гаргасан. Энэ үйл ажиллагааг гэрчийн мэдүүлэг, камерийн бичлэг зэргийг үндэслэн хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж тогтоогдоогүй болно.

Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-06 46.232.249.138

!!!! Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

baldan 2020-05-06 77.9.62.198

Suhbaatar aimagt altnii ord gazar hamgaalj bsn purgontoi 6 tsagdaa ruu dairsan 10 garui jeeptei 50 garan ninja nariin hereg yagaad medeelegdehgui bna? ardaa tom hamgaalalttai ninja nar bsn yumuu? hamgiin muu jeep n land-200 bsn geed bgaa. deer n tsagdaagiin purgon ruu sumtai buugaar 4 duguig n buudaj zogsoogood tsagdaa nariig zodoj hulj bgaad alttai shoroo uhsan geed bgaa! uul n bugdiig nemelt huch duudaj bgaad barisan geed bsn?

Avatar

эрдэнэ 2020-05-06 192.82.75.144

энэ Өнөрцэцэг гэж дүрдээ хэт итгэсэн хүүхэн яриа авах нэрээр хүн бүрийн уур, цухлыг хүргэсэн, бас шантаажилсан асуулт асууж хэрүүл өдөж явах юм. Нямхүү эмчийг бас л стрест оруул байсан. ийм хог шаарууд зайлаад өгөөсөө. бас тэр өмгөөлөгч Батбаяр билүү нэг өвчтэй амьтан байна.

Avatar

Зочин 2020-05-06 122.201.22.33

Тээврийн хэрэгслийн хоёр жолооч маргалдах биш нэг нь нөгөөгөө зодож гартаа хутага бариад хөөж байсан .

Avatar

Зочин 2020-05-06 202.126.89.46

ӨНӨРӨӨ ГЭЖ НЭГ БАЛАЙ ХҮҮХЭН ХАА ЯВСАН ГАЗРАА ЗҮГЭЭР АЖЛАА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫГ ШАНТААЧЛААД ЫАЙЖ БАЙДАГ БОЛТОЙ. ЭНЭ УЛСАД ХУУЛЬ ГЭЖ БАЙГАА БОЛ ЭНЭ ДҮРДЭЭ ИТГЭСЭН ХҮҮХНИЙГ ЗОХИХ ЁСООР ХАРИУЦЛАГАД ТАТААЧЭЭ. СЭТГҮҮЛЧ ХИЙХ ЭРХГҮЙ БОЛГООД ДАХИЖ ШАНТААЧЛАХГҮЙ БОЛТОЛ НЬ ХАШРААХ ХЭРЭГТЭЙ!!!

Avatar

zochin 2020-05-06 103.229.120.226

Onoroo gej davarsan xun bnaa Setguulch yum bol yos zuitei baigaach Setguul zuin oys zui gej baidag biz dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж