Энэ жил хуурайшилт ихтэй, мөн иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 28-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэр дэх Соёмботой уул, Жаргалант, Зайсан, Энхтайваны амуудад ой, хээрийн түймэр гарсан.
Үүнтэй уялдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын А/204 дүгээр захирамжийн хүрээнд “Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох ажлын хэсэг” байгуулагдан дээрх амуудад түймрээс учирсан хохирлыг тогтоохоор ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: ХУД
Холбоотой мэдээ