Команд штабын сургуулиар үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

Команд штабын сургуулиар үргэлжилж байна

Команд штабын сургуулиар үргэлжилж байна

“Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.

Дадлага сургууль нь коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох зорилготой юм.

Тиймээс  Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ,  МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, Гамшгаас хамгаалах улсын албад болон МУЗН, НҮБ-ын Суурин зохицуулагч, салбар кластеруудын төлөөлөл коронавирусын тохиолдол илэрсэн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу ажиллаж байна.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын Онцгой комиссын бүрэлдэхүүн “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-өөр дамжуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар холбогдож, дадлага сургуульд оролцож байгаа юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж