Тэрбумтан Илон Маск хүүдээ “X Æ A-12” гэх нэр өгчээ | News.MN

Тэрбумтан Илон Маск хүүдээ “X Æ A-12” гэх нэр өгчээ

Тэрбумтан Илон Маск хүүдээ “X Æ A-12” гэх нэр өгчээ

Тэрбумтан Илон Маск хүүдээ “X Æ A-12” гэх нэр өгчээ

АНУ-ын технологийн тэрбумтан, “Space X” Илон Маск саяхан зургаа дахь хүүгээ өлгийдөн авсан билээ. Түүний сүйт бүсгүй Канадын дуучин, ая зохиогч Граймс даваа гаригт /2020.05.04/ амаржсан бөгөөд зургаан хүүгийн аав болсон Маск бага хүүгээ тэвэрсэн зургаа твиттертээ нийтэлжээ. Харин хүүгийн нэр өдгөө жиргээчдийн гол сэдэв болоод байна. Учир нь тэр хүүдээ “X Æ A-12” гэх содон нэр хайрлажээ.

Түүний эхнэр Граймс мягмар гаригийн орой хүүгийнхээ нэрийн тайллыг хэлэхээс өмнө бяцхан хүүгийн нэрийг хэрхэн дуудах, ямар утгатай болохыг эцэг эх хоёроос өөр хэн ч мэдэхгүй байсан жиргээчид өөр өөрийнхөөрөө нэрний утга болон дуудлагыг тайлбарлах гэж оролдож байв.

Ингээд хүүгийн ээж, дуучин Граймсийн тайлбарласнаар, X үсэг үл мэдэгдэх хувьсагчийг илэрхийлж байгаа бол  Æ нь хиймэл оюун ухаан болон хайрыг илэрхийлж байгаа аж. Харин А-12 нь Илон Маск, Граймс нарын хамгийн дуртай онгоцны нэр аж.

Эх сурвалж: People

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-06 46.232.249.138

!!!!! Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

123456 2020-05-06 49.0.212.62

Мунаглал

Avatar

SDDD 2020-05-06 49.0.140.66

Хүн төрөлхтөнд гэр бүл гэдэг үг утгаа алдах юм бноо, өөр өөр эцэг эхчүүдийн янз бүрийн хүүхдүүд хүүхдүүд, завхарсан юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж