Энэ сарын 25-нд У.Хүрэлсүхийн Засгийн газраас явах сайд нар хэн бэ | News.MN

Энэ сарын 25-нд У.Хүрэлсүхийн Засгийн газраас явах сайд нар хэн бэ

Энэ сарын 25-нд У.Хүрэлсүхийн Засгийн газраас явах сайд нар хэн бэ

Энэ сарын 25-нд У.Хүрэлсүхийн Засгийн газраас явах сайд нар хэн бэ

Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/ энэ сарын 25 /2020.05.25/-ны өдрөөс мөрдөгдөж, Засгийн газар гишүүд энэ өдөр “давхар дээл”-ээ тайлна.

Учир нь ҮХНӨ-ийн 39.1-д “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан. Иймд Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орох ёстой. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрын бүтцийн асуудлыг МАН-ыхан дотроо ярьж, тохирч эхэлсэн гэх мэдээлэл байна.

-Ч.УЛААН, Б.ЭНХ-АМГАЛАН, Ц.НЯМДОРЖ НАРЫГ САЙДЫН АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ-

Одоогийн Засгийн газрын гишүүд бүгд давхар дээлтэй (УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашдаг) байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд 15 сайд багтдаг. ҮХНӨ-ийн дагуу тэдний дөрөв хүртэлх сайд л давхар дээлтэй байж болох учир 11 болон түүнээс дээш сайдын албан тушаалаа өгнө. Иймд Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүдээс бус гаднаас бүрдүүлэх тул сайдын суудлаас хэн нь түрүүлж буух вэ гэдэг яриа хөшигний цаана яригдаж эхэлжээ.

Ингээд салбар хариуцсан сайд нараас хамгийн түрүүнд ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй хэл ам тасрахаа байсан яамдын сайд нарыг чөлөөлнө гэх мэдээлэл байна.

Тухайлбал, “Ноолуур”-ыг 100 мянган төгрөгөөр авна гэж мэдэгдээд ноолуурын ханшийг унагасан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хамгийн түрүүнд албан тушаалаа өгөх нь тодорхой болсон гэх мэдээлэл байна. Өмнө нь тэрээр махны үнэ өсвөл “толгойгоор”-оо хариуцна гэж мэдэгдсэн ч махны үнийг өсгөөд алдчихсан удаа бий. Гэсэн ч тэрээр хариуцлага хүлээлгүй өнгөрч байсан.

Мөн Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгаланг албан тушаалаас нь чөлөөлж магадгүй гэх мэдээлэл байна. Учир нь тэрээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг богино хугацаанд барьж дуусгана гэсэн ч тус зам өнөөдрийг хүртэл дуусаагүй, иргэд эд хөрөнгөөрөө хохирох болсон. Цаашлаад Дарханы замын хохирогчдын холбоо байгуулагдаж иргэдийн эсэргүүцэл хүчтэй өрнөж байгаа билээ. Мөн 2019 онд МАН-ын томоохон амлалт болох Дарханы замыг сайжруулах төслийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх очиж тууз хайчилж байсныг нь иргэд мартаагүй.

Нэмж хэлэхэд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг насаараа шахам хашиж байгаа Ц.Нямдорж сайд тавдугаар сарын 25-нд явах сайд нарын жагсаалтад бичигдсэн гэх мэдээлэл байна.  Учир нь тэрээр ҮХНӨ хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор УИХ-аас Засгийн газарт “давхар дээл”-ээ тайлах хуулийг боловсруулж ирүүлэх үүрэг даалгавар Хууль зүйн сайдад ирчихсэн байхад гар бие оролцоогүй нь шалтгаан болж байж болзошгүй байна.

Товчхондоо, Хууль зүйн бодлогыг Монгол Улсын хэмжээнд хариуцдаг, эрхзүйн шинэтгэлийн бодлогыг Засгийн газрын тухай хуулийн дагуу хариуцаж байгаагийн хувьд Хууль зүйн сайд Ц.Нямдорж Засгийн газраа чадамжгүй болохуйц хэмжээнд хүргэж буй гол буруутан нь болж байж болзошгүй. Мөн Эрдэнэт үйлдвэрт түүний хүү Н.Анхбаяр шахаа хийсэн, тэрээр өөрөө сайд болоод үнэтэй автомашин улсын мөнгөөр авсан зэрэг олон асуудлуудад нэрээ сэвтүүлчихсэн нэгэн.

Нөгөөтэй Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр “Хуулийн салбарыг толгойлдог хүн нь өөрөө хууль бус үйлдэл хийгээд байсныг ард иргэд яриад эхлэхээр хууль хэрэгжихээ больдог. Хуульд итгэхгүй байдал бий болдог. Тийм учраас Ц.Нямдорж сайдтай холбоотой мэдээллийг нэг мөр шалгах, тогтоох байгууллага нь ҮАБЗ байж болох юм” гэж ярьсан удаа бий.

-ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОРОНД МАН-ЫН ЕНБД Д.АМАРБАЯСГАЛАН ТОМИЛОГДОХ УУ-

Энэ Засгийн газраас үлдэх гэхээсээ явах сайд нар олон. Үүнтэй зэрэгцээд явуулах сайд нарын оронд ирэхийг “мөрөөдөгсөд”-ийн цуваа бас бий. Харин МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалдаа үлдэх нь тодорхой. Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь хамгийн түрүүнд “давхар дээл”-ээ тайлж мэдэх юм. Түүний оронд МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн нэр яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Мөн Засгийн газар дээр кабинетийн бусад сайд нараа ерөнхий чиг үүргийн болоод чиглэлийн яамдынх гэж хуваах санаачилга яригджээ.

Коронавирусийн халдвар дэлхий нийтийг хамарч манай улсад Ковидын тухай хууль батлагдсантай холбоотойгоор шинэ Засгийн газар бүтцэд багагүй өөрчлөлт орох юм байна. Иймд “Давхар дээл”-ээ тайлахгүй сайд нарын тоонд Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг үлдээхээр тохиролцсон гэх яриа бий.

Гаднаас сайд нарыг оруулж ирэхийн зэрэгцээгээр тухайн яамдын дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нарын чадварыг харж хавсран үүрэг гүйцэтгүүлэх нь олон нийтэд зөв харагдана гэсэн шийдэл мөн яригдаж байгаа аж. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр бий гэдэг. Хэрэв Засгийн газар энэ сарын 25-нд “давхар дээл”-ээ тайлбахгүй бол ямар ч хуульч, иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Засгийн газрын бүх шийдвэр тогтоомжийг чадамжгүй байх эсэх асуудлыг хөндөх эрсдэл байгаа юм. Иймээс МАН хүссэн, эс хүссэн ч Засгийн газраа цоо шинээр эмхлэн байгуулах нь гарцаагүй. МАН ҮХНӨ-ийг олонхоороо өөрсдөө баталж өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хөөр баяр болон тэмдэглэж өнгөрүүлсэн. Ямартай ч тэд олонхоороо баталсан ҮХНӨ-ийг дагаж мөрдөх үү эс мөрдөх үү гэдгийг иргэд чих тавин хүлээж суугаа байх.

ЭХ СУРВАЛЖ: ISEE.MN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-06 66.244.109.90

Шадар сайд, эмннэлгийн сайд 2-ыг үлдээгээд бусдыг нь хална.

Avatar

Зочин 2020-05-06 192.82.68.131

Лүндээжанцан байхад хэрэгтэй. Монголд хууль мэдэгч нь Лундаа шүү . Хууль ийм байдаг гээд попордоод байдаг нэг хэсэг нь биднийг баллана шүү дээ. Тиймээ Лундаажанцан байх нь хэрэгтэй гэж боддог

Avatar

жолооч 2020-05-06 203.91.117.8

ХАМГИйН ТҮРҮҮНД ЭНХАМГАЛАН ШҮҮ

Avatar

Иргэн 2020-05-06 66.181.181.119

Үнэндээ яаж ч уншсан ҮХ-ыг мөрдөх шаардлага энэ сарын 25-аас үүсэх нь дамжиггүй юм билээ!? Манайхны хуулийн мэдлэг чадвар маш сул юм билээдээ?! Туулийн харамсалтай асудалшдээ?!

Avatar

Зочин 2020-05-06 46.232.249.138

!!!!Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

ZOCHIN 2020-05-06 1.159.148.175

HAMGIIN TURUUND TCOGTBAATAR, , ULAAN , HURELBAATAR ,..ENHAMGALAN 4 YVAH ESTOI…AJILAA MUU HIIDEG GADAADAD HAR TAMHIAR MANDUULDAG DIPLOMATTAI ORON UUR HAANA BNA. YMAANII NOOLUURIIG …DARHANII ZAM…,TUSUV IIG ALDAGDALTAI BHAD TODOTGOL HIIDEGGUI ZEREGEES YVUULAH ESTOI..

Avatar

арай юмаа бид хичээгээд байдаг 2020-05-06 192.82.70.72

эрүүл мэндийн салбарыг эмч нар л чирч яваа шүү дээ

Avatar

Зочин 2020-05-06 192.82.70.72

сарангэрэл гэнүү энэ чинь мэргэжлийн эмч нарын ажил шүү энэ хүн юу хэлж мэдэх вэ дээ

Avatar

салбарынхан 2020-05-06 202.9.46.94

ч.хүрэлбаатар новшийг хамгийн түрүүнд явуулж жил бүр алдагдалтай төсөл хийдэгт нь ял асууж шоронд хий

Avatar

Зочин 2020-05-06 66.181.161.79

Угаас 4 сайд давхар дээлтэй үлдээдэг нь ч буруу шдээ!!! Лүндээжанцан нар нэгмөсөн зоригтойхон өөрчлөх байсан юм! Хоёрын хооронд нялцганасан юм хийж байдаг улс даа!!!

Avatar

saraa 2020-05-06 66.181.183.232

Hudlaa medeelel bicndeg sait setguulcnided haruytslaga tootsoh ni zuitei

Avatar

Zochin 2020-05-06 66.181.161.66

Huulia merd

Avatar

Зочин 2020-05-06 66.181.186.218

Мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Хэн ч явахгүй.

Avatar

123456 2020-05-06 49.0.212.62

Баяр хүргэе

Avatar

Зочин 2020-05-06 212.250.152.37

Tsolmon sain saihniig husii

Avatar

Зочин 2020-05-06 182.160.32.2

Нямдоржийг хамгийн түрүүнд зайлуулж шалгаж эхлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-06 103.229.120.110

Боловсролын сайдыг байлгамаар бна. Танай засаг энэ 4 жилд энэ салбараар туг тахисан шүү. Өмнөх сайдуудаас арай дээр бужигнуулаад бхгүй мэдрэмжтэй хүн нь Баатарбилэг бна. Тэр Батсуурь энэ тэр бол дуусгаж тавьсан даа.

Avatar

яЗочин 2020-05-06 103.229.122.38

Батсуурь яасан гэж?

Avatar

Зочин 2020-05-06 139.5.219.19

Дэд сайд нараар нь түр орлон гүйцэтгэгч хийлгээчээ

Avatar

Ард 2020-05-06 49.0.212.211

Сохор нохой дүйвээнээр, соосон халтар чимээнээр гэдэг үү?

Avatar

Өвгөн 2020-05-06 49.0.212.211

Баярласан хэрээ бархирах гэдэг үү.

Avatar

Зочин 2020-05-06 182.160.1.102

Монгол улс үндсэн хуулиа сэтгэлд сэвгүй, зөв эхлэх ёстой. Хазгар гишгээд эхлэвэл муу юм болно. Үндсэн хуулийн тов тодорхой заачихсан заалтыг дагавар хуулиар зохицуулах ямар ч боломжгүй. Болно гээд байгаа хуульчид бялдуучид эсвэл дүнхүү хуульчид..

Avatar

Зочин 2020-05-06 64.119.16.126

Tsogtbaataryg yavuul a

Avatar

Зочин 2020-05-06 202.9.46.167

ТҮРГЭЛ ТҮРГЭЛ

Avatar

иргэн 2020-05-06 202.70.34.70

Энэ сарын 25-нд Засгийн газар хөдлөхгүй, Хөдлөхдөө тулбал Ерөнхийлөгч ч хөдлөх ёстой, нэгэнт шинэ ҮХ энэ өдрөөс мөрдөнө гэвэл томилгоотой холбоотой, тухайлбал АТГ-ын дарга, Шүүх, Прокурор бүгд шинээр тавигдах ёстой. Харин сонгууль өнгөртөл энэ бүтцээрээ яваад түүний дараа улс орны байдал эрч өөрчлөгдвөл таарна.

Avatar

Зочин 2020-05-06 124.158.107.35

энэ Амарбаясгалангаас өөр олигтой юм байдагүй юмуу

Avatar

Зочин 2020-05-06 66.181.182.119

энхамгалангаар ЗТЯ ны хахуулчдын аьсан хахуулийг төлүүл гхя ны сайдыг огцоруул уул уурхайн сайд ч юу ч хийсэнгүй зайл

Avatar

Зочин 2020-05-06 103.212.117.168

Энэ ЖДV чин Амарбаясгалан яахаараа ингэж юм бv хний дээр жаалж байдаг л***р вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж