ЭМЯ: Халдвар авсан жирэмсэн эмэгтэйг эмчилж байна | News.MN

ЭМЯ: Халдвар авсан жирэмсэн эмэгтэйг эмчилж байна

COVID-19

ЭМЯ: Халдвар авсан жирэмсэн эмэгтэйг эмчилж байна

ЭМЯ: Халдвар авсан жирэмсэн эмэгтэйг эмчилж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамны  24 цагийн 119 шуурхай утсанд өчигдөр 139 дуудлага иржээ. Гадаад улсаас дөрвөн дуудлага ирж, коронавирусийн халдварын талаар эмнэл зүйн зөвлөмж авчээ. Гадаад дахь иргэдэд зөвлөмж өгөх 119 аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлжээ. Иргэд нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах боломжтой аж.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 41 тохиолдол бүртгэгдсэнээс 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өчигдөр коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Өчигдөр коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Одоогоор 1042 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байрнаас 12 хүн гарч гэрийн ажиглалтад байна. ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар шинээр бүртгэгдээгүй. Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтод коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, шинжилгээний сорьц өнөөдөр ХӨСҮТ-д ирэх юм байна.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10, Тандалт судалгааны зорилгоор авсан 20 шинжилгээний хариу тус тус сөрөг гарчээ. Мөн Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 25 тээврийн жолоочоор коронавирусийн халдвар илрээгүй байна. ХӨСҮТ-ийн мэдээлснээр коронавирусийн халдвараар зүрхний өвчтэй, жингийн илүүдэлтэй, архаг хууч өвчтэй хүмүүс өвчилсөн тохиолдол гарчээ. Тус эмнэлгийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр сүүлийн долоо хоногт хорт хавдартай, илүүдэл жинтэй, жирэмсэн хүмүүс коронавирусийн халдвараар өвчилж оношлогдож эмчлүүлж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдол илрээгүй. Нийт 57 хүний шинжилгээ сөрөг гарсан. Мөн Сэлбэд халуурсан хүний шинжилгээ сөрөг гарсан. Тандалт судалгааны зорилгоор авсан 20 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн хяналтад байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд батлагдсан 41 тохиолдол бүртгэгдсэн. Нийт 10 удаагийн тусгай үүргийн онгоц, автомашины зорчигч нийт 4000 гаруй иргэнийг тандалт судалгааг хийсэн. Давхардсан тоогоор 11.200 иргэнд лабораторийн шинжилгээг хийлээ. Илэрсэн тохиолдлуудын 60 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн. Зарим нь бусад улс орнуудаас зөөвөрлөгдсөн. Өвчтөнүүдийн хувьд 80.4 хувь нь хөнгөн дунд хэлбэр илэрч байна. 14.6 хувь нь хүнд хүндэвтэр, 5 хувь нь хүнд байна. Батлагдсан тохиолдлуудын 19 нь эмэгтэй, 23 нь эрэгтэй. Өвчтөнүүдийн 10 хувь хатгаагаар хүндэрсэн. Өнөөдрийн байдлаар 13 хүн эдгэрснээс дөрөв нь гадаадын иргэн байсан. Мөн маш хүнд оноштой хоёр өвчтөн эдгэсэн. Зүрх судасны өвчтэй, архаг хууч өвчтэй коронавируст халдвараар өвчилж байна. Ихэвчлэн хоолой өвдөх, халуурах, нус гоожих шинж тэмдэг илэрч байна. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-06 46.232.249.138

!!!!!!! Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Z 2020-05-06 98.169.40.24

Avigan em uragiin gajig ogch baigaa medeelel NY Times sonin deer garsan bnalee. Ene talaar emch nar sudlaarai. Huuhed ni ersdeld oroh bii

Avatar

Je 2020-05-06 66.181.161.12

g*** 1

Avatar

Зочин 2020-05-06 103.212.116.164

Батлагдсан тохиолдол 41 тэдний 19 нь эмэгтэй, 23 нь эрэгтэй. 19+ 23 = 42 Тэгэхээр яаж 41 болгох вэ? 1 нь хуйсгуй юм болов уу?

Avatar

Зочин 2020-05-06 202.21.107.102

жирэмсэн 1

Avatar

Зочин 2020-05-06 66.181.189.219

Яах гэж өө аайж байдаг хүмүүс вэ?

Avatar

Зочин 2020-05-06 66.181.189.219

Нэг нь франц

Avatar

Үнэн 2020-05-06 202.179.27.251

Герман улсад 167000 коронавирусийн өвчтөний 80 хувь нь гэртээ хорионд эмчлэгдэн эдгэрсэн. 20 хувь нь эмнэлэгт хэвтсэн.

Avatar

Зочин 2020-05-06 202.55.188.39

Корона хөнгөн тусаад эдгэрсэн хүмүүс дахиад өөр өвчинтэй хуучин ул мөр нь хавсарч хүндээр өвчлөх тохиолдол их гарч байна гээд байгаа.

Avatar

Гамин 2020-05-06 192.82.77.167

Хандалт авах гэсэн бохир гарчигаа болиоч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж