Магнус Карлсен хамгийн өндөр шагналын сантай онлайн тэмцээнд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

Магнус Карлсен хамгийн өндөр шагналын сантай онлайн тэмцээнд түрүүллээ

Магнус Карлсен хамгийн өндөр шагналын сантай онлайн тэмцээнд түрүүллээ

Дэлхийн шатрын аварга Магнус Карлсен шатрын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай онлайн тэмцээнд түрүүлж, 70 мянган ам.долларын эзэн болжээ. Тэрбээр шигшээ шатанд Америкийн шатарчин Хикару Накамуратай учраа таарч 2.5:1.5 гэсэн харьцаатай ялсан байна.

Магнус Карлсен энэ тухайд “Энэ үнэхээр хэцүү байлаа. Гэхдээ даваад гарсандаа баяртай байна. Үнэхээр чухал тоглолт байлаа. Хэрэв ялалт байгуулаагүй бол сэтгэлээр унах байсан шүү. Би худлаа хэлэхгүй ээ. Хикару Накамура болон Дин Лирэнийг ялсандаа маш их баяртай байна, ялангуяа Дин Лирэнийг ялсандаа. Энэ тэмцээнд орохдоо өөртөө бүрэн итгэлтэй байгаагүй. Зүгээр л энэ бүхнийг даваад гарсандаа баяртай байна. Өнөөг хүртэл миний оролцож байсан шилдэг тэмцээнүүдийн нэг” хэмээжээ.

Тэрбээр хагас шигшээ шатанд “Хятад хана” хочит Дин Лирэнийг буулган авсан тухай “Өнөөдөр яаж ялалт байгуулснаа баярласандаа болоод санахгүй байна. Урт удаан хугацаанд ийм сэтгэлийн зовиур мэдрээгүй юм байна. Тамирчин бүрт таатай санагдахгүй л байх. Тэмцээний зохион байгуулалт гайхалтай байлаа. Дүүрэн сэтгэл хөдлөл, ялангуяа хагас шигшээ шатанд” хэмээн ярьсан байна.

Түүнээс гадна өдгөө 16 настай Иран шатарчин Алиреза Фироузжа энэхүү тэмцээнд зургадугаар байрыг эзэлж 20 мянган ам.долларын эзэн болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж