Цар тахлын үед бэлэн байдлыг хангах дадлага сургууль эхэллээ | News.MN

Цар тахлын үед бэлэн байдлыг хангах дадлага сургууль эхэллээ

Цар тахлын үед бэлэн байдлыг хангах дадлага сургууль эхэллээ

Цар тахлын үед бэлэн байдлыг хангах дадлага сургууль эхэллээ

Дэлхий нийтийг нөмрөөд буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд улсын хэмжээнд өндөржүүлэн бэлэн байдлын зэрэг шилжсэнээс хойш 100 хоног өнгөрөөд байна. Монгол Улсын хувьд коронавирусийн батлагдсан 41 тохиолдол бүртгэгдсэн ч дотоодод халдвар дэгдээгүй. Гэсэн ч  цар тахал хүн амын дунд дэгдэнэ гэж тооцон, бүх шатны байгууллагын бэлэн байдлыг хангаж буй. Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага, сургуулилалтыг зохион байгуулахаар болсон билээ. Болзошгүй эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах дадлага сургууль өнөөдрөөс эхэлж байна. Сургуулийн нээлтийн ажиллагаа өнөө өглөө болоо. Энэ үеэд Шадар сайд Ө.Энхтүвшин болон Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл болон ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

 ДАДЛАГА СУРГУУЛЬ НЬ ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАКТИКИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ

Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН: 

-Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19 халдварын цар тахлын оргил үе 5, 6 дугаар саруудад тохиож болзошгүй гэж анхааруулж байгаа бөгөөд улс орнуудын засгийн газарт хөл хорио, тусгаарлалт хийх, эмч, эмнэлгийн ажилчдын тоог нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, боломжийг дээшлүүлэх,хамгаалах хэрэгслийг ард иргэдээр бүрэн хэмжээгээр ашиглуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн тоо давтамжийг нэмэгдүүлэх зөвлөмжийг өгөөд байна. Тиймээс цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх зорилгоор дадлага сургуулийг зохион байгуулж байна. Ингээд сургууль дадлагын үйл ажиллагаанд манай улсын төрийн бүх шатны байгууллагын алба хаагчид, ялангуяа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан, онцгой байдлын албан хаагчид, цагдаа, тагнуул, батлан хамгаалах, мэргэжлийн хяналт, хилийн хяналт, гаалийн албан хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд өдөр шөнийг ялгалгүй ажиллаж байгаад талархал илэрхийлье гэлээ.

“Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль нь гурван үе шаттайгаар нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус тус үргэлжлэх нь. Дадлага сургуулийг  энэ сарын 6-8-ны өдөр зохион байгуулах юм. Дашрамд дурдахад, цар тахлын үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газраас тусгай үүргийн нислэгээр  гадаад  дахь иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж буй. Шадар сайд Ө.Энхтүвшиний мэдээлснээр хоёрдугаар сарын 1-ны өдрөөс тавдугаар сарын 5-н хүртэлх хугацаанд дэлхийн 30 гаруй орноос 8,744 иргэнээ эх оронд нь татан авчээ. Тодруулбал, нийт 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2648, хилийн авто болон төмөр замын боомтоор 6096 иргэн ирсэн байна. Тэдэнд тусгаарлах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж