ОХУ-ын найрамдлын одонгоор шагнуулсан "Фронт" С.Цэгмид гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

ОХУ-ын найрамдлын одонгоор шагнуулсан "Фронт" С.Цэгмид гэж хэн бэ?

ОХУ-ын найрамдлын одонгоор шагнуулсан "Фронт" С.Цэгмид гэж хэн бэ?

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин, өндөр настан "Фронт" хэмээх С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнажээ.  Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар  дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлсэн энэхүү шагналыг Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны албан хаагчид өнгөрсөн долоо хоногт гэрт нь очиж гардуулан өгсөн байна. 

ТЭГВЭЛ “ФРОНТ” С.ЦЭГМИД ГЭЖ ХЭН БЭ?

Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсны амьд гэрч болон үлдсэн хүний нэг бол “Фронт” Цэгмид гуай юм. Бэлэг хүргэж өгөх үед 19-хөн настай байсан залуу эмэгтэй одоо 100 нас руу дөхөж явна. Тэр үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болсон тэрбээр Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очиж, тэндээ 7-8 өдөр болж, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгч байжээ.

“Фронт” хэмээн олонд  алдаршсан С.Цэгмид нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат. Өдгөө хөдөө нутагтаа үр ач нараа тойруулан, мал маллах арга ухаанаа зааж сурган, оюун саруул, энх тунх аж төрж байна.

Тэрбээр “Уранхай шинельтэй, уранхай бакал”-тай өрөвдмөөр цэргүүд гардан байлдаж, урагш давшиж байсан. Газар дор оковонд төмөр орон дээр өвс зулаад, дээр нь цагаан даавуу, нэг шинель хаячихсан тийм орон дээр 7-8 хонож, бэлгээ тараасан. Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн нэгэн яриандаа дурджээ.

Дашрамд дурдахад, тэрбээр  18-хан насандаа зургаан ханатай гэртээ 50 шахам ботгоо тэжээн онд мэнд оруулж, нэгдлийн 500 хонь маллаж “Улсын сайн малчин” болж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж, Маршал Х.Чойбалсангаас шагналаа гардан авч байсан аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж