Монгол Улс Европын Холбооны "хар жагсаалт"-д орох гэж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

Монгол Улс Европын Холбооны "хар жагсаалт"-д орох гэж байна

Монгол Улс Европын Холбооны "хар жагсаалт"-д орох гэж байна

Европын Комисс хууль бус мөнгө угаах эрсдэлтэй улс орнуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, санхүүгийн гэмт хэргийг хянах, банкуудад илүү хатуу хяналт тавих шинэ байгууллагыг байгуулахаар төлөвлөж буй тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Пүрэв гаригт /2020.05.07/ хэвлэгдэхээр хүлээгдэж буй баримт бичигт Панам болон өөр хэд хэдэн орнуудыг Европын Холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй орнууд хэмээн жагсаажээ. Үүнд Монгол улс багтсан ба Багамын арлууд, Мавритани, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве зэрэг улсуудыг жагсаасан байна.

Түүнчлэн Европын Холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллагууд эдгээр орнуудтай харилцаж буй үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагаанд илүү их анхаарал тавьж, хяналтаа нэмэгдүүлэх тухай уг баримт бичигт дурджээ. Мөн энэ жагсаалтад багтсан улс орнуудын бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болох, Европын Холбооны банкууд болон бусад санхүү, татварын фирмүүд эдгээр улстай харьцаж буй үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан судлах үүрэг хүлээж байгаа аж. Энэхүү журам ирэх аравдугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна.

Одоогоор Европын Холбооны хар жагсаалтад Афганистан, Ирак, Вануату, Пакистан, Сири, Йемен, Уганда, Тринидад ба Тобаго, Иран, Хойд Солонгос гэх улсууд багтсан байгаа ба Хойд Солонгосоос бусад бүх улс орнуудын эрх баригчид мөнгө угаалт, терроризмийг санхүүжүүлэх явдалтай тэмцэх үүрэгтэй аж. Саудын Араб улс энэ хар жагсаалтад байж байгаад өнгөрсөн жил гарчээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж