Алт мөнгөний дарханы өрөө шатаж 28-53 насны гурван хүн түлэгджээ | News.MN

Алт мөнгөний дарханы өрөө шатаж 28-53 насны гурван хүн түлэгджээ

Алт мөнгөний дарханы өрөө шатаж 28-53 насны гурван хүн түлэгджээ

Алт мөнгөний дарханы өрөө шатаж 28-53 насны гурван хүн түлэгджээ

НийслэлийнЧингэлтэй дүүргийн  тавдугаар хороонд  өчигдөр /2020.05.05/ газ дэлбэрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн  тавдугаар байрны зоорийн давхар иргэн Б-ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы 4х5 метрийн хэмжээтэй өрөө шатсаны улмаас нэг  удаагийн хэрэглээний газ дэлбэрсэн байна. Дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 17.02 цагт ирсэн бөгөөд алба хаагчид 40 минут ажиллан галыг унтраажээ.

Уг гал түймэрт  53 настай эмэгтэй А, 46 настай эрэгтэй Б, 28 настай эрэгтэй С нар өртөж түлэгдсэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн байна. Хэргийн  дэлгэрэнгүй шалтгаан нөхцөлийг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-06 46.232.249.138

!!!!!Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

зочин 2020-05-06 202.9.47.8

Зоорийн давхар, орон сууцны 1-р давхарт газ ашиглахыг хориглох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-06 203.91.115.43

1-Р ХОРООНД ШҮҮ МАЛАА?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж