НийслэлийнЧингэлтэй дүүргийн тавдугаар хороонд өчигдөр /2020.05.05/ газ дэлбэрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн тавдугаар байрны зоорийн давхар иргэн Б-ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы 4х5 метрийн хэмжээтэй өрөө шатсаны улмаас нэг удаагийн хэрэглээний газ дэлбэрсэн байна. Дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 17.02 цагт ирсэн бөгөөд алба хаагчид 40 минут ажиллан галыг унтраажээ.
Уг гал түймэрт 53 настай эмэгтэй А, 46 настай эрэгтэй Б, 28 настай эрэгтэй С нар өртөж түлэгдсэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн байна. Хэргийн дэлгэрэнгүй шалтгаан нөхцөлийг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Э.БУРАМ