Байерн Мюнхен баг Лерой Санетай урьдчилсан тохиролцоонд хүрчээ | News.MN

Байерн Мюнхен баг Лерой Санетай урьдчилсан тохиролцоонд хүрчээ

Байерн Мюнхен баг Лерой Санетай урьдчилсан тохиролцоонд хүрчээ

Байерн Мюнхен баг Лерой Санетай урьдчилсан тохиролцоонд хүрчээ

Германы хөлбөмбөгийн Бундеслигийн Байерн Мюнхен баг Английн Манчестер Сити багийн тоглогч Лерой Санетай 5 жилийн урьдчилсан тохиролцоонд хүрсэн тухай Sportbild сайт мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэхүү наймаа 40-60 сая еврогоор хийгдэх шуум байна.

Өдгөө 24 настай Герман жигүүрийн довтлогч Лерой Сане 2016 онд Англид ирснээсээ хойш давгүй тоглолтыг үзүүлж байсан ч сүүлийн жилүүдэд Пеп Гвардиолагийн тактик, төлөвлөгөөнд тохирохгүй байсан учир түүнийг ашиглах нь эрс багасаад байсан юм. Мөн тэрбээр 2019-2020 улирлын эхэнд ФА Супер цомын шигшээ тоглолтонд гарааны бүрэлдэхүүнд сонгогдон талбайд гарсан ч ердөө 10 минутын дараа өвдөгний чагтан холбоосоо тасалж бүтэн улирал тоглох боломжгүй болсон. Ингэснээр тэрбээр шинэ улирлаа, шинэ багтайгаа эхлүүлэх нь цаг хугацааны асуудал болжээ.

Лерой Сане анх 2014 онд Германы Бундеслигийн Шальке 04 багт мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчны анхны тоглолтоо хийж байсан бол ийнхүү зургаан жилийн дараа эргэн очиход бэлэн болжээ. Байер Мюнхен багийн жигүүрийн хоёр гол цөм болсон тоглогчид болох Арьен Роббен зодог тайлж, Франк Рибери Итали руу явсан учир шинэ жигүүрийн тоглогчийн эрэлд гараад байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

жж 2020-05-06 66.181.161.65

odoo perisic g zailuulnaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж