– Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 139 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр 2020 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл “Сургалтын төв”- үүд халдвар хамгааллын дэглэм, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдлээ. Улсын хэмжээнд 1088 сургалтын төв байна.
– Улсын тэргүүний сумдыг шалгарууллаа. Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Ховд аймгийн Булган, Хэнтий аймгийн Баян-Овоо сум Улсын тэргүүний /загвар/ сумд болжээ.
ЗГ: ТӨГСӨХ АНГИЙХАНД СУРГУУЛЬ ДЭЭР НЬ ДАВТЛАГА ӨГНӨ
НЭМЭЛТ: 09.15 ЦАГ
Засгийн газрын хуралдаанаар сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар өнөөдөр /2020.05.06/-өөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээхээр болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэв.
Сургалтын төвүүд 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулах, мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгасан байна.
Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.
Сануулахад, Улсын онцгой комиссын шийдвэрээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа билээ.
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08.00 цагт эхэлжээ. Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гаригт хуралддаг уламжлалтай. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж байна.
Хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэж байгаагаас Танхимын сургалтын төвүүдийг үе шаттайгаар нээх Улсын онцгой комиссын саналыг хэлэлцэж байгаа юм байна.
Холбоотой мэдээ