Коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар /2020.05.06/ дэлхийн 212 улс орны 3,723,455 хүн өвчилж, 257,953 нас барж, 1,239,368 нь эдгэрээд байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий даяар 80,184 шинэ тохиолдол, 5,712 нас баралт бүртгэгджээ. Идэвхтэй халдварын тоо 2,226,134 байгаа бол биеийн байдал нь хүнд байгаа 49,319 хүн байна. Нэг сая хүнд ногдох халдвартай хүний тоо 478 байгаа бол дэлхий даяар нэг сая хүн тутмын 33.1 нь коронавирусийн улмаас нас баржээ. Халдвартай хүнийхээ тоогоор АНУ, Испани, Итали, Их Британи, Франц, Герман, ОХУ, Турк, Бразил, Иран улсууд тэргүүлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирустэй тэмцэх Цагаан ордны ажлын хэсгийг татан буулгахаар төлөвлөж буйгаа, мөн АНУ-ын эдийн засгийн амьдралыг эргэн хэвийн байдалд оруулахаар төлөвлөж бугйаа мэдэгдлээ. Тус улсад өдөрт шинээр батлагдсан халдварын тохиолдол 20,000-аас дээш байгаа ба нас баралт ч өдөрт 1000-аас дээш бүртгэгдэж байна.
Гэхдээ Дональд Трамп ийнхүү хорио цээрийг сулруулснаар гарах эрсдлийг ч үгүйсгээгүй байна. Түүнийг ард иргэд ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд яарч, эдийн засгийг хэвийн байдалд оруулахын тулд иргэдийн амь нас, эрүүл мэндийг золиослох гэж байна хэмээн буруутгаж байна.
Хэдий тус улсад нас баралт болон шинэ тохиолдлын тоо бага зэрэг буурч байгаа ч хөл хориог сулруулсны үр дүн шууд харагдахгүй, маш эрсдэлтэй алхам, магадгүй 14 хоногийн дараа халдвар эргээд газар авсан байх болно хэмээн мэргэжилтнүүд болгоомжилж байна.
Цар тахалд хамгийн их өртсөн 10 улсын мэдээлэл 2020.05.06-ны 08.00 цагийн байдлаар: