Г.Дөлгөөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болно

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

Г.Дөлгөөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болно

Г.Дөлгөөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болно

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг түүний оронд томилохоор болжээ. Мөн дэд ерөнхийлөгчөөр Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайванг томилохоор болсон байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлж, дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн томилсон учраас дэд ерөнхийлөгчийн суудал эзгүй байсан билээ.

Монголбанк нь ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгчтэй байх зохицуулалттай.

ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ Г.ДӨЛГӨӨН ГЭЖ ХЭН БЭ?

Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөний хувьд 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр томилогдсон бөгөөд өмнө нь Төв банкинд ажиллаж байсан туршлагатай залуу боловсон хүчин. Хэнтий аймгийн Засаг дарга Г.Ганбямбын хүү гэдгээр нь улс төрийн хүрээнд андахгүй. Г.Дөлгөөн нь МУИС-ийг олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажилласан байна.  Мөн дэлхийн санхүүгийн төв гэгддэг Люксембургийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Шродерс”-т ажиллаж туршлага хуримтлуулсан. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм.

Боловсролын байдал:

  • 2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр
  • 2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр

Ажилласан байдал:

  • Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч /2008-2016/
  • Люксембургийн  “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан-2015-2016
  • Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар 2016-2018 онд тус тус ажилласан.

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ Г.ЭНХТАЙВАН ГЭЖ ХЭН БЭ?

Дэд ерөнхийлөгчөөр томилогдох Г.Энхтайван нь Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ийн дэвшин томилогдож байна. Өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг чөлөөлөгдөж байхад горилогчдын дунд Г.Энхтайван яригдаж байсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад нь туслахаар ажиллаж байсан юм. Түүний хувьд Санхүүгийн зохицуулах хороонд хянан шалгагч, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд АНУ-ын Арканзасын их сургууль болон Лондонгийн эдийн засгийн их сургууль, Оксфортын их сургуульд боловсрол эзэмшжээ.Bank of America-д шинжээчээр ажиллаж байжээ.

Тэдний аль аль нь ажлын туршлага багатай ч залуу боловсон хүчин гэж Төв банкинд томилуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар санал болгож буй. Өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тэднийг томилох эсэхийг хэлэлцэх юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж