Л.Мөнхтүшиг: Турк, Энэтхэг улсаас 500 орчим иргэнийг татан авна | News.MN

Л.Мөнхтүшиг: Турк, Энэтхэг улсаас 500 орчим иргэнийг татан авна

Л.Мөнхтүшиг: Турк, Энэтхэг улсаас 500 орчим иргэнийг татан авна

Л.Мөнхтүшиг: Турк, Энэтхэг улсаас 500 орчим иргэнийг татан авна

Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэгээр гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг үе шаттай зохион байгуулж буй. Өнөөдрийн байдлаар арван мянга орчим иргэн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлжээ. Гадаад харилцааны яамны мэдээлснээр өнгөрсөн гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр дэлхийн 28 улсаас 800 иргэн эх орондоо ирсэн байна. Цаашид ч бас хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар  Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодрууллаа.


-Турк, Энэтхэг улсаас иргэдээ татан авахаар тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо. Нийт хэчнээн иргэнийг татан авах вэ?

-Турк улсаас эх орондоо буцах хүсэлтэй 600 орчим иргэн байна. Энэтхэг улсаас 430 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн. Эх орондоо буцах хүсэлтэй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг бүртгэлжүүлж эхэлсэн. Энэ тоо өдөр бүр нэмэгдэж байна. Онгоцны багтаамж  250 хүний суудалтай гэж тооцвол 500 орчим хүн ирнэ гэж ойлгож болно.

-Турк, Энэтхэг улсаас эх орондоо ирэх иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж байгаа юу. Ийм боломж нөхцөл нь тухайн улс орнуудад  хэр байна вэ?

-Турк улсад халдварын нөхцөл байдал тогтворжих хандлагатай байна. Гэхдээ тайвшрах болоогүй. Иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулах боломжоор хангуулахаар Станбул дахь Ерөнхий Консулын газар ажиллаж байна. Эхнээсээ хувийн лабораторуудтай холбогдож эхэлсэн. Төлбөр тооцооны судалгааг ч бас гаргасан. Энэ тухай мэдээллийг онгоцонд зорчих эрх нь баталгаажсан хүмүүст хүргүүлж, шинжилгээнд хамруулна.

Энэтхэг улсын тухайд 1.2 тэрбум гаруй хүн амтай. Тус улсад дотоод хөл хорионы хатуу дэглэмийг  тавдугаар сарын 17-н хүртэл тогтоосон. Тус улсаас ирэх иргэдийг халдвар зөөвөрлөж ирэх эрсдлийг хамгийн доод түвшинд байлгах чиглэлээр анхаарч ажиллана.

-Энэтхэг улс дахь Монгол иргэдийн нөхцөл байдал хэр байна вэ. Нийгмийн сүлжээнд ламаахай нарыг хүнд нөхцөл байдалд байна гэх мэдээлэл цацагдаж байсан. Үүнд хэрхэн анхаарч байна?

 -Өнөөдрийн байдлаар Энэтхэг улсад нутаг буцах хүсэлтэй 437 хүн бүгд хүнд нөхцөлд байгаа юм биш. Энэтхэг улсад амьдарч буй монголчуудын дийлэнх нь ламаахай нар. Тэд тус улсад арав хүртэл жил сүм хийдэд шавилж суудаг. Тухайн сүм хийддээ бүртгэлтэй тул хоол ундгүй болох асуудал байхгүй. Энэтхэг улс дахь ламаахай нарын нөхцөл байдлын талаар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд болон бусад сүм хийдүүдтэй  холбоотой байгаа.

Тэгэхээр ламаахай нар нийгмийн сүлжээнд яригдаж байгаа шиг хүнд нөхцөлд ороогүй. Харин тус улсад богино хугацаагаар сургалтанд суух,   эмчилгээ хийлгэж буй иргэдийн хувьд мөнгө төгрөггүй болж гацсан хүндрэлтэй асуудлууд байгаа.

Эдгээр хүмүүсийн төлөөлөл эх орондоо буцах хүсэлт, өргөдөл гаргаж байгаа. Бид өргөдөл хүсэлтүүдийг өдөр бүр авч байна. Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн өргөдөл хүсэлттэй Улсын онцгой комиссоос ч бас танилцаж байгаа тул Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц нисгэх асуудлыг судалж шийдвэрлэ гэдэг чиглэлийг өгсөнтэй холбогдуулан тооцоо судалгааг явуулж байна.

-Тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлэхээр болж байна. Энэ нь халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байна гэх шүүмжлэл дагуулж буй. Халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Дэлхий даяар цар тахлын халдвар авсан хүний тоо 3.5 саяд хүрээд байна. Улс орнуудад өвчлөлийн тархалт харилцан адилгүй байна. Хэдийгээр өнөөдөр халдвар авсан иргэдийн тоо 41-д хүрсэн ч дотоодод халдвар тархаагүйг та бүхэн мэднэ. Энэ бол өнгөрсөн хугацаанд Улсын онцгой комисс, холбогдох төрийн байгууллагууд мэргэжлийн өндөр түвшинд ажилласныг харуулж байна. Бидний зүгээс гадаад дахь иргэдээ  татан авахад  үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүйгээр урьдчилан сэргийлэх чиглэлээр бүхий л арга хэмжээг хангасны үндсэн дээр зохион байгуулж байгааг та бүхэн мэднэ.

Өөрөөр хэлбэл, гадны улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг  маш сайн баримталж байгааг тодотгоё.

Эрүүл мэндийн яамнаас тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамрагдах шаардлага тавьж байгаа. Иймд өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгүүдээр эх орондоо ирсэн иргэдийн дийлэнх нь коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан. Гэхдээ зарим улс орнуудаас ирж буй зорчигчдын тухайд коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээнд хамрагдах боломжгүй байна. Нарийвчилсан шинжилгээг авах боломжгүй гэдгийг ч тухайн улсын Элчин сайдын яам, төрийн байгууллагуудаас мэдэгдэж байна. Учир нь  коронавирусийн халдвар авсан болон сэжигтэй иргэдийн тоо, цар тахлын нөхцөл байдлаас  хамаарч нарийн шинжилгээний нөөц боломж хязгаарлагдмал байгаа юм. Тиймээс өвчлөлийн тархалт өндөр болон эрчимжиж буй улс оронд амьдарч байгаа шинж тэмдэггүй эрүүл хүн шинжилгээ өгөх боломжгүй. Ийм нөхцөл байдлыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам ойлгож байгаа.

-Хэрэв дотоодод нөхцөл байдал хүндэрвэл гадаад дахь иргэдээ татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэх ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах уу?

-Монгол Улсын хэмжээнд дотооддоо халдвар тархсан нөхцөл байдлыг ярьж байгаа бол тухайн үед Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагана. Тодруулбал, гадаад дахь иргэдээ татан авах ажлыг зохион байгуулах эсэхийг тухай бүрт нь шийдвэрлэх болов уу.

-Тусгай үүргийн нислэгээр хэчнээн иргэн эх орондоо ирээд байна?

– Хоёрдугаар сарын 1-ны өдрөөс хойш хилийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж зогсоосонтой холбоотойгоор нийт 12 удаагийн нислэг зохион байгуулсан. Мөн автозамаар иргэдээ татан авч, хил нэвтрүүлж байгаа юм. Тухайлбал, хөрш зэргэлдээ БНХАУ, ОХУ-аас иргэдээ татан авсан. Одоо ч бас хилийн чанад дахь иргэдээ татан авахаар ажиллаж байна.

-Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтэй Монгол Улсын иргэдийн тухайд хилээ нээ гэх шаардлага тавиад байна. Үүнийг хэр зөв шаардлага гэж үзэж байна вэ?

Гадаад улстай хилээ нээх асуудлыг Улсын онцгой комисс шийдвэрлэнэ. Өнөөдрийн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг тавдугаар сарын 31-н хүртэл сунгаад байна. Хил нээнэ гэдэг нь гадаад улстай хилээ нээх буюу Монгол Улсын иргэд гадаад улс руу зорчих, гадаад улсын иргэн Монгол Улс руу зорчих эрхийг нь нээж байна гэсэн үг. Тэгэхээр тухайн улсад халдварын нөхцөл байдал хэр байна вэ, халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй юу, үгүй гэх зэрэг маш олон хүчин зүйлсээс хамаарах тул өнөөдрийн байдлаар хилээ нээнэ гэх тодорхой мэдээлэл алга.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-06 192.82.67.33

Зөвхөн өөрийн хүмүүсээ авна гэж боллоггүй юм уу. Гадаадын иргэнийг оруулахгүй.

Avatar

Э.Өнөкө 2020-05-06 160.86.78.169

Солонгосруу ийм олон нислэг үйлдчээд бид нарыг яагаад орхиод байгаан бэ? Японд байгаа бид нар хүн биш юмуу? энд төрхөнө дөхсөн жирэмсэн эмэгтэй хөгшин настай хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүүс зөндөө байна. байх газар нь олдохгүй мөнгө төгрөггүй болж байгаа олон залуус байна бид нарыг аваачэээ‼️‼️‼️‼️‼️ суулт зарлахдаа хүртэл тулсан байна ингэж аргаа барж байна. Бид нарт туслаач гэж хичээнгүйлэн гуйя🙏🙏🙏🙏🙏🙏🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🙏🙏🙏🙏🙏🙏

Avatar

Өнөрмаа 2020-05-06 160.86.78.169

Солонгосруу ийм олон нислэг үйлдчээд бид нарыг яагаад орхиод байгаан бэ? бид нар хүн биш юмуу? энд төрхөнө дөхсөн жирэмсэн эмэгтэй хөгшин настай хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүүс зөндөө байна. байх газар нь олдохгүй мөнгө төгрөггүй болж байгаа олон залуус байна бид нарыг аваачэээ‼️‼️‼️‼️‼️ суулт зарлахдаа хүртэл тулсан байна ингэж аргаа барж байна. Бид нарт туслаач гэж хичээнгүйлэн гуйя🙏🙏🙏🙏🙏🙏🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🙏🙏🙏🙏🙏🙏

Avatar

Зочин 2020-05-06 150.129.143.139

Улаан Загалмайн дарга мөөтэй пэнэрийн хүүхэд энэ залуу хуйвалдагч болсон. Өөрийгөө магтаад л. Нэр будилуулаад бга гэсэн

Avatar

Зочин 2020-05-06 46.232.249.138

Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-06 103.229.123.131

БУСАД УЛС ТЕХНОЛОГИО ИХ ҮНЭ ХҮРГЭЖ ЗАРЖ ӨНДӨР АШИГ ОЛЖ БАЙНА БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ БИД ХАМГИЙН САЙН МЭДЭХ МАЛ АЖ АХУЙ ХӨДӨӨ АЖ АХУЙГАА МАШ ӨНДӨР ТҮВШИНД ТАВЬЖ ДЭЛХИЙД САЙН ТАНИГДАЖ ДЭЛХИЙ БИДНЭЭС ГУЙЖ ГУВШИТАЛ НЬ ХӨГЖҮҮЛМЭЭР БАЙНА НҮҮДЭЛИЙН МАЛЫН ЦЭВЭР ОРГАНИК ХҮНСИЙГ МАНДАН БАДРУУЛЖ ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙД ХҮРМЭЭР БН

Avatar

C 2020-05-06 192.82.67.33

Zuvhun mongol irgedee orohoor hil neej bolno shdee

Avatar

Монгол хүн. 2020-05-06 103.10.21.28

Энэтхэгийн 300 ламхайг тэндээ дуусгаач дээ. Бурхан буддагынхаа оронд байгаа тэднүүс тэндээ дуусвал өөрсөдөд нь л буян болно доо. Үр хүүхэдгүй үржил байхгүй байхгүй морьноос доор энэ муусайн 300 ламхай тэнд ГОМОгоо хийж байгаад л бүгд хүүхэн хутагтууд болоод үнс чандар болвол Агуу Чингисийн Монголд хэрэгтэй юмсан. Арчаагүй муу 300 БААС.

Avatar

Зочин 2020-05-06 202.21.108.177

Өвчин чирээд биднийг дуусгах бий энэ хэдэн баян царайтай гай нар

Avatar

Зочин 2020-05-06 192.82.75.229

Энэ нөхөр га яаманд арын хаалгаар орсон гэсэн. Ээж н энэ сайдтай гуйж орулсан

Avatar

Зочин 2020-05-06 192.82.67.252

Баячуудын барлаг болсон муу баньд.

Avatar

Зочин 2020-05-06 192.82.69.54

Gadaad nislegee neegeech ard tumendee teeg tavichaad udurjin shunujin ajillaj b.a geed surjigneed baih yum. HYNALTTAI NEEGEECH AGAARIIN TEEVREE

Avatar

zochin 2020-05-06 112.159.75.30

ЕВРОПЫН ОРНУУД НЭЭРЭЭ КОРЕА РУУ ХИЛЭЭ НЭЭГЭЭД ЭХЭЛСЭН ШҮҮ. ИРГЭДЭЭ БОДВОЛ ТУЙЛШРАХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2020-05-06 66.181.180.213

Corona garsan bhad irgediig tataj yahiin

Avatar

Зочин 2020-05-06 112.159.75.30

КОРЕА ХОРИОГОО ЦУЦАЛСАН. ТЭГВЭЛ ТЭНДЭЭС АВЧ БУЙ ИРГЭДЭЭ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭСЭН БОЛ ШУУД ГЭРТ НЬ ХОРИОДОГ БОЛБОЛ ЯАСАН ЮМ БЭ. ЮМАНД ТУЙЛШИРМААРГҮЙ БАЙНА. АРЫН ХААЛГАНЫХАН ЯВААД ДУУССАН. ХИЧНЭЭН ОЛОН ЯДАРСАН ИРГЭД ОНГОЦ ХҮЛЭЭЖ БАЙГАА БИЛЭЭ.

Avatar

Зочин 2020-05-06 43.242.243.159

Д.Нямхүү нарын Манай үеийн баатрууд болох эмч эмнэлэгийн ажилтнууд , Ө.Энхтүвшингийн толгойлсон УОК-д болон Мэрэгжлийн хяналт , Цагдаагийн хамт олонд Монголчууд гүн хүн хүндэтгэл үзүүлж байна Харин "Нямхүү эмч Та зүгээр байхад зүгээр л байгаарай " гэж заналхийлж , ажил хийсэн хүний нүүр лүү шээсээ цацсан хатагтай Л.Мөнхбаясгалан хэмээх сэтгүүлчйиг гүнээ жигшиж байна , намгийн ногоон мэлхийнүүд минь өөрсдөө аятайхан ваагалцгаа !

Avatar

Зочин 2020-05-06 202.9.40.33

Хилээ нээгээч ээ!!!

Avatar

Зочин 2020-05-06 192.82.69.54

UURUU UURSDIIGUU DEGEEDEED BAIGAA BISHUU. HYNALTTAI NISCH BOLNO SHUU DEE

Avatar

Зочин 2020-05-06 27.55.66.12

Энэ залуу маш сайн ажиллаж бгаа. Тайландад 170 хүн гацаад бна. Хэдийд авах вэ

Avatar

ЗОЧИН 2020-05-06 202.21.104.2

САЯЫН ОНГОЦООР ЯГ ҮНЭНДЭЭ БОЛ ДАРГА НАРЫН ХҮМҮҮС Л ИРСЭН ЮМ БАЙНА ЛЭЭШД. ТОЛГОЙ ХАЯЛСАН БААХАН ЗАЛУУЧУУД Л БАЙНА ГЭСЭН. ЖИНХЭНЭ ГАЧИГДАЛТАЙ, ЖИРЭМСЭН, НЯЛХ БАЛЧИР ХҮҮХЭДТЭЙ ХҮМҮҮС НЬ ИРЖ ЧАДААГҮЙ. 6 САРЫН 1-НЭЭС ХИЛЭЭ НЭЭЖ ХҮМҮҮСЭЭ АВА ШААРДЛАГАТАЙ! ГОНКОНГ, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУД РУУ ЧАРТЭР ОНГОЦ НИСГЭЖ ШУУД ТРАНЗИТААР ХҮНЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ! АНУ, ЕВРОПООС АВАХАА ТҮР АЗНААД ЭХНИЙ ЭЭЛЖИНД АВСТРАЛИ, ЗҮҮН АЗИЙН ОРНУУД, СОЛОНГОСООС ХҮНЭЭ АВАХ НЬ ЗӨВ ШҮҮ!

Avatar

Зочин 2020-05-06 64.119.21.103

ХАР ТАМХИ ХАХУУЛИЙН ЯАМ БОЛЖЭЭ

Avatar

Зочин 2020-05-06 112.199.237.100

Хилээ нээгээд зөвхөн монгол иргэдээ татаж аваачээ

Avatar

Зочин 2020-05-06 118.70.170.139

Өмнөд Солонгос, Тайван, Вьетнам зэрэг Азийн орнууд буцаад хэвийн амьдралдаа ороод эхэлсэн. Манайд ч гэсэн байдал удахгүй сайжирна даа.

Avatar

Bataa 2020-05-06 139.5.218.187

Stanbulaas ireh nislegiin une omnoh nislegiin uneneesee 1 nugalsn uneer osson bnlee shdee. Gadnaa ard irgedee gd bgaa yum shg hernee tsaaguuraa oorsdiigoo moljihoo bolichihmoor bgaam shdee

Avatar

зочин 2020-05-06 66.181.161.125

Өмнөд Солонгос Энэтхэг Турк улсад байгаа Монголчууд л хамгийн хүнд хэцүү байдалд байгаа юм байна даа. Солонгос ч яах вэ учраа олж байх шиг байна. Энэтхэгт байгаа Монголчууд л дажгүй байгаасай.

Avatar

Японд гацсан Монгол иргэн 2020-05-06 103.229.120.12

хаа сайгүй л хүнд байна даа 2сар гацсан хүмүүс ямар олиг байх вэ тийм биздээ тэр энд хэцүү гэх юм байхгүй хаа сайгүй л хэцүү байна Япон байгаа хүмүүс ч хэцүү байна 300 орчим сургуулиа төгсөөд буцаж чадахгүй оюутнууд байна.

Avatar

ЧД иргэн 2020-05-06 202.179.24.29

Одоо болиоч ээ. Монголд байгаа 3 сая иргэний эрх ашиг, Турк, Энэтхэгт байгаа 500 хүнээс илүү чухал гэж үү. Америкийг дууриаж алцагнахаа больцгоо. Бяруу болоогүй байж бухыг явдлаар ба.ах гээд байх юм

Avatar

Зочин 2020-05-06 202.55.188.90

Хуцаа чи

Avatar

Irgen 2020-05-06 150.242.173.214

Amia bodson hugiin novah um daa chi!!!

Avatar

irgen 2020-05-06 202.9.40.33

Иймэрхүү тэнэг, өвчтэй юмнуудаас болж олон эрүүл хүмүүс ирж чадахгүй хохирч байгаа. Гадаадаас ирж байгаа хүн болгон виурстай гэсэн тэнэг бодлоо хэзээ авч хаях хүмүүс вэ?? Зүгээр л хилээ нээ!

Avatar

India 2020-05-06 98.253.30.34

Hurdan ochij ter Enethegt bgaa huuhduudiig avaachee. Uliigee hiij nasand hureegui huuhedee ochij ochij enetheg yavuuldag bnaa. Uhehdee honhnii duu sonsoh gesen iym bhdaa.

Avatar

Зочин 2020-05-06 59.153.113.14

солонгост казино тоглох гэж очсон хүн эхний нислэнт багтаад ирчихсэн явж байх юм

Avatar

Зочин 2020-05-06 64.119.27.73

корона илэрсэн тээврийн жолоочийг гэр бүл үр хүүхэдтэй нь зарлаад байсан бусад хүмүүсээ адил зарлахгүй юм ууу Анх францаас тусгаарлалттайгаар ирсэн эмэгтэй хэн бэ Нямхүү дарга аааа

Avatar

Зочин 2020-05-06 64.119.17.63

Энэ яамны ажил гэж естой бутэхгуй!!!

Avatar

Бас нэг юм 2020-05-06 202.179.26.232

Монгол Шуудангаар дэлхийн олон орон руу явуулах захидал, илгээмж, боодол Туркээр дамждаг гэж ойлгосон. Хэрэв тийм бол маш олон хүн, олон байгууллагын шуудан бараг 2 сар явж чадахгүй гацчихаад байна. Турк руу онгоцоо нисгэнэ үү.

Avatar

Иргэн 2020-05-06 202.126.89.48

Энэ будлианы нөхөр өө соль Цогтбаатараа …. Москвагаас ямарч нэр ирээгүй байгаа шүү …. ГЯам 189 өвчтэй хүн байгаа гэж хэлүүлж байна лээ … МГУ, МГМО зэрэгт байгаа дарга нарын хүүхдүүд л байгаа нэр устай нь зарлана шүү ….

Avatar

Зочин 2020-05-06 64.119.21.103

балиар хог хаххууль авч жагсаалт будилуулах ажлыг энэ хийж байгаад баригдсан гэсэн

Avatar

Зочин 2020-05-06 202.126.88.183

Битгий худлаа хуцаад байгаарай

Avatar

Зочин 2020-05-06 43.242.243.63

Oros amerikt hamgiin undur ersdeltei baina. Tendees l eh oron negtnee avchirmaar bna. Getel Truk, Enetheg geed ersdel bagatai ulsuudaas avchrah geed baih yum. Amerik orosod, erh medelten, mungutei humuus uldeegui baih l daa. Odoo Turk enethegees MAN namiin gishuudee tatah ajil uldsiin biz dee

Avatar

Irgen 2020-05-06 103.240.193.14

Oros, usa 2 haldvariin toogoor terguulj bna, enetheg mash hund baidald bna, yaraltai tataj avna uu

Avatar

аааа 2020-05-06 202.21.100.210

ОХУлсд суралцаж байгаа оюутануудаа эх орондоо авах ажил хэзээ хэрэгжих вэ?

Avatar

Зочин 2020-05-06 103.229.122.145

Тэндээ байдал намжтал хүлээсэн нь дээр дээ. Түрүүч нь бөөн халдвар ирсэн.

Avatar

Zochin 2020-05-06 202.126.89.143

Oros uneheer hund bna,getel oyutanuudaa avahgui bna

Avatar

Иргэн 2020-05-06 202.126.88.183

Өдий хүртэл ирэхгүй юугаа хийж байсан, зөндөө л аваа биздээ

Avatar

Зочин 2020-05-06 103.14.38.132

Орост байгаа оюутнуудын хувьд онгоц нисгэх боломж байгаа гэвч тэндээсээ хөдлөх нь аюул дагуулж мэдэхээр байна. Байр савнаасаа гарахгүй хүнсээ гамтай хэрэглээд хэсэг намдахыг хүлээхээс өөр арга алга.

Avatar

Зочин 2020-05-06 202.179.26.232

ОХУ д байдал мөд намдахгүй ээ, эртхэн ирүүлсэн нь дээр байхаа. Эндэх байр саваа л бэлдэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж