Төрдөө хаягдсан эрүүл мэндийн салбар Монголыг "аварч" байна | News.MN

Төрдөө хаягдсан эрүүл мэндийн салбар Монголыг "аварч" байна

Төрдөө хаягдсан эрүүл мэндийн салбар Монголыг "аварч" байна

Төрдөө хаягдсан эрүүл мэндийн салбар Монголыг "аварч" байна

Сүүлийн  хэдэн жилүүдэд Монгол Улсын эрүүл мэндийн салбар ­эл­гээрээ хэвтсэн тухай мэдээлэл байс­хийгээд л гарч ард түмний эмнэлэг, эмч нартаа итгэх итгэл буурсан гэхэд буруудахгүй болов уу. Тэгвэл төрд хаягдсан эрүүл мэндийн салбар дэлхий нийтийг хамраад буй цар тахлын үед хамгийн хэрэгтэй салбар нь болж хувирав. Түүгээр зогсохгүй эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, олон жил гацсан эмнэлэг ашиглалтад орж, эрүүл мэндийн салбарын эмч нар "од" болж байна.

Халдвар бүртгэгдсэн дэлхийн 215 гаруй улсаас Монгол Улс дотроосоо халдвар алдаагүй бараг ганц улс болоод байна. Хэдийгээр манай улсад халдварын 41  тохиолдол бүртгэгдсэн ч бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

Өнгөрсөн хугацаанд 13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол, одоогоор 28 хүн  эмчлүүлж байна.  Монгол Улсад коронавирусийн  халдварын анхны тохиолдол болж бүртгэгдсэн Франц иргэн ХӨСҮТ-д 47 хоног эмчлүүлэн бүрэн эдгэрч энэ сарын 2-ны өдөр Улаанбаатар-Франкфуртын тусгай нислэгээр нутаг буцсан  билээ.

“ТА МАШ НАЙДВАРТАЙ САЙН ЭМЧ НАРЫН ГАРТ БАЙГАА ЮМ БАЙНА”

Тэрбээр  “Надаас вирус илэрсэн дариуд нутаг буцсан бол намайг Францад ямар хувь заяа хүлээж байсныг би мэдэхгүй. Монгол орон намайг аварлаа. Та бүхний ачаар эрүүл саруул боллоо. Мөн намайг эмчилсэн эмч нарын баг, тэр дундаа Ц.Чинбаяр эмч үнэхээр чадварлаг. Эмчлүүлсэн эмнэлэг маань  халдвартын мэргэжлийн эмнэлэг байгаад нь бас их баяртай байв.Ц.Чинбаяр эмч маань өөр бусад орны  эмч нартай холбоотой ажиллаж байсан. Бүүр Францын эмч нартай хүртэл холбогдон мэдээлэл солилцож байлаа. Энэ холбоогоор дамжуулаад Францын талаас эмч нар надад  “Та маш найдвартай сайн эмч нарын гарт байгаа юм байна” гэж хэлсэн нь үнэн байв.Энэ боломжийг ашиглаад намайг эмчилж эдгээсэн Ц.Чинбаяр эмчдээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.  Монголчууд эмч нарынхаа заавар зөвлөгөөг сайн дагаад байхад таны амь нас итгэл, найдвартай хүмүүсийн гарт байгаа шүү” хэмээн онцолсон байдаг.

Ер нь коронавирус монголчуудад олон зүйлийг ойлгуулж, олон сайн дадалд сургаж байгаа нь өдөр бүр анзаарагдах болсон. Ялангуяа хувийн ариун цэврээр маруухан байсан нийтлэг жишиг арилж, монгол хүн дор бүрнээ гараа угааж сурсан нь нийтийг хамарсан эрүүл ахуйн “кампанит ажил” болов. Улмаар  Монгол Улс орхигдсон эрүүл мэндийн салбартаа анхаарах цаг нь болсон гэдгийг хатуухан санууллаа.

СУДЛААЧИД: УЛС ТӨРЧДИЙН ЗАСАГЛАЛ, ТОГЛООМЫН ДҮРЭМ ҮЙЛЧИЛДЭГ УЧРААС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ХӨГЖИХГҮЙ БАЙНА

"Манай улсын хувьд төрөөс эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого нь нэг талаасаа хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чиглэсэн боловч нөгөө талаасаа эрүүл мэндийн байгууллагын засаглал, бие даасан байдлыг бодлогын гадна орхигдуулсан зэрэг нь өнөөгийн шийдвэрлэх гол тулгамдсан асуудал болж байна. Тэгвэл өнөөдөр Монгол улсын эрүүл мэндийн байгууллагад хуучирч элэгдсэн байрнаас өөр алдах юмгүй, засаглалынхаа асуудлыг шийдвэрлүүлж чадахгүй байгаа хөл нүцгэн, гар хоосон пролетариуд өөрийн хувь тавилангаараа тусламж үйлчилгээ үзүүлсэний төлөө эмнэлэг, эмч  хариуцлага хүлээж, эмнэлгийн засаглалын асуудал нь шийдэгдээгүйн улмаас улс төрчдийн засаглал, тоглоомын дүрэм үйлчилж, Монгол  улсын эрүүл мэндийн салбар хөгжихгүй байгаа" хэмээн судлаачид дүгнэсэн байдаг.

Ямартай ч  коронавирусийн “ачаар” есөн жил гацсан нийслэлийн эх хүүхдийн эмнэлгийг зургадугаар сард ашиглалтад оруулахаар болсон. Тус эмнэлэг нь  880 өрөөтэй, төрөх эмэгтэйчүүдийн 160, хүүхдийн 140 ортойгоор үйл ажиллагаа явуулах юм.

Түүнчлэн тус эмнэлэг нь коронавируст халдварын үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр 1600 хүртэл ор дэлгэж, тусгаарлах байр болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болох аж.  Мууг сайнаар эргүүлэх нь овжин үйлдэл болохын хувьд бид хүнд байдлаас сайныг олох нь “суусан газраасаа шороо атгасан” лугаа тул нийгмээ цэвэрлэж авах ашиг тустай хэрэг. “Юм яаж ч муудсан сайжрах талруугаа явж байдаг" гэх өөдрөг үзлээр боломж бүхнийг ашигтайгаар эргүүлэх нь чухал юм. 

Цаашид шийдвэр гаргагчид буюу Засгийн газар эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний өнөөгийн чадавхыг цогцоор нь үнэлэх,  нөөц бололцоогоо шаардлагатай газар зөв хуваарилах, хүний нөөцийг шаардлагатай бол нэмэлтээр сургах, зардал санхүүгийн хэрэгцээг мөн тооцоолох зайлшгүй шаардлагатай нүүр тулаад байна. 

Дашрамд дурдахад, Улсын эмнэлгүүд коронавиурсийн халдварын бэлэн байдалд дараах байдлаар ажиллах аж.

 ХАЛДВАР ДЭГДСЭН ТОХИОЛДОЛД ЭМНЭЛГИЙН ҮНДСЭН ХЭСГЭЭС ТУСГААРЛАГДСАН ХЭСЭГ БИЙ

Тус эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Манай эмнэлгийн хувьд коронавирусээс хэрхэн сэргийлэх болон коронавирусийн дэгдэлт гарвал хэрхэн ажиллах талаар бэлэн байдлаа хангаж байна. Улмаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасан. Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн урсгалыг багасгах зорилгоор утсаар цаг өгч, зөвлөгөө өгч байна. Хэрэв эмнэлэгт сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл 25 ор, мөн нөөцөд гурван ор бэлэн.

Хэрэв халдвар дэгдсэн тохиолдолд эмнэлгийн үндсэн хэсгээс тусгаарлагдсан 140 орыг бэлдсэн. Тус  хэсэгт халдвар авсан хүний биеийн байдал хүндэрсэн тохиолдолд шаардлагатай бүх шинжилгээ хийх багаж төхөөрөмжүүдийг бэлдсэн.

Мөн амьсгал, зүрх судасны системийг орлуулах, уушгины дурангаар эхо хийх төхөөрөмж ЭМЯ-наас шийдвэрлэж өгсөн. Хэрэв дэгдэлт гарлаа гэж бодоход эрчимт эмчилгээний орыг хоёр дахин нэмж, найман баг гаргаж сэлгэн ажиллах төлөвлөгөө боловсруулж шаардлагатай хувцас хэрэгсэл эм бэлдмэлийн гурван сарын нөөц бэлдсэн. Болзошгүй халдвараас сэргийлэхээр хамгаалалтын хувцсыг өмсөж тайлах гэхчлэн сургалтууд их явж байна” гэлээ.

ШААРДЛАГАТАЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ТОХИОЛДОЛД ЭМНЭЛГИЙН 500 ГАРУЙ ОРЫГ БҮРЭН АШИГЛАНА

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг тусгаарлалт, халдварын үед авч хэрэгжүүлэх эрчимт эмчилгээ, вирусийн халдварын оношилгоо хийх чадавх, эрэмбэлэн ялгах бэлэн байдлыг хангаж, орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан яаралтай үед дайчилгаанд ашиглах 280 орыг бэлэн байдалд бэлтгэсэн байна. Улмаар шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд эмнэлгийн 500 гаруй орыг бүрэн ашиглахаар тооцсон аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-06 46.232.249.138

=== Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-06 46.232.249.138

== Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Үндэсний хорооны шинжээчдээ баярлалаа 2020-05-06 202.9.46.246

Дан ганц эрүүл мэнд гэж туйлширч болохгүй ээ!!! Эрүүл мэндийн салбарыг өдий зэрэгтэй барьж ажиллуулж байгаа удирдлага түүний баг хамт олон, үндэсний хороо тэнд ажиллаж буй олон улсад магадлагдсан шинжээчид нүд цавчилгүй лабораторуудын ажиллагааг зогсолтгүй явуулахад өдөр шөнөгүй бэлэн байдалд ажиллаж байна даа.

Avatar

Зочин 2020-05-06 117.111.26.203

Солонгост хамгийн өндөр цалинтай мэргэжил эмч гэсэн төг өөр сард 40 өөс 70 сая төгрөг авдаг гэнэ манай эмч нарт ядаж 20 ны нэгийг өгдөгч болоосой

Avatar

зочин 2020-05-06 202.131.251.130

sard emch nar 4.5 say avch baigaa.

Avatar

Зочин 2020-05-06 150.129.142.45

shaagaarai p***a min

Avatar

Зочин 2020-05-06 64.119.25.189

Эмч нар 4.5 сая авч байгаа бол багш нар 450 мянгыг л авч байна. Багшийн цалинг нэм

Avatar

зочин 2020-05-06 203.91.119.42

Монголд энэ хэмжээнд ард түмэнээ аврах хамгаалах чадвар Цагдаа, эрүүл мэндийн салбар хоёрт бол байна. Цагдаагийн байгууллага эрүүл мэндийнхэний ажиллах боломжийг бүрэн хангаж хамгаалалт аюулгүй байдлыг хангасан шүү. Үүнийг хаана ч хэлнэ.

Avatar

Хяагдсан бишээ ТОЛГОЙГҮЙ ЭМ-ийн салбар явж ирлээ. 2020-05-06 66.181.189.22

Улстөрийн томилгоогоор салбарын сайдыг тавьснаас хамгийн их ажил нь нурсан газар бол ЭМЯ байсан.
АЛДАРТ КОРОНАГЫН ач тусаар ЭМ-ийн салбарын ажил цэгцэрч л байна.
Гэхдээ ЭМ-ийн салбарын ажил сайжрах, хөгжих болоогүй ээ.
Ихээхэн цаг хугацаа хөрөнгө мөнгө орно.
Яамны хэдэн дарга нарыг л харчих л даа.

Avatar

zochin 2020-05-06 66.181.177.158

Харинч энэ засгийн үед наад салбар чинь эрс дээшилж бна.Өмнө нь гоншигнож байхгүй яасан юм.Энэ засагтаач баярлалаа гээч.Тэнэж явж өвчин авчирчихаад…

Avatar

zochin 2020-05-06 66.181.177.158

Гарчиганд чинь өгсөн хариулт,сэтгүүлчээ.Боловсролоо дээшлүүл.

Avatar

иргэн 2020-05-06 192.82.76.79

За даа удирдаж бгаа хумуус сайн нь юу л бол. Боон реклам

Avatar

зочин 2020-05-06 150.129.140.117

шүүгч нарт өгдөг цалинг эмч нарт өгөө

Avatar

БатМон 2020-05-06 202.126.89.145

Нам лам бөө шүтэж тэнэгтэж байхаар эмч нараа дээдэлж амьдарья. Танд хатига гарчихвал лам бөө нам 3 туслах уу. Эмч маань л туслана ш дээ. Энэ 3 төрлийн мэхлэгчид бол хүний зовлон дээр тулгуурлаж тоглолт хийдэг луйварчид шүү дээ

Avatar

Zochin 2020-05-06 202.9.46.63

Chi buzartaj yavaad l xatig garsan bn. Bie setgelee ariun bailga

Avatar

Зочин 2020-05-06 72.196.192.250

Nasanjargal mini 1990 Odnoo’s hoish l hvn amiin usult suga nemegdsen sh dee !

Avatar

Зочин 2020-05-06 103.14.38.132

Улаанбаатарт хятад луухааны хүүхдүүд олон төрсөн байх.

Avatar

Цог мн 2020-05-06 66.181.182.12

Халдварт өвчиний дэгдэлт намжиж өвчлөлт буурж хил хязгаар нээгдсэний дараа гол гол удирдсан хүмүүсээ зөв урамшуулах байх гэж найдъя. ЭМЯ ны сайд эмч нарыг ОКийн удирдлага гэх мэт хүмүүс МУ н баатар болсон ч ард иргэдийн зүгээс гомдолгүй л санагдана. 3 сая хүний амь шүү дээ. Зарим нь хөдөлмөрийн баатраас л буухааргүй нойр хоолгүй ажиллаж өргөсөн тангарагтаа захирагдаж бна.

Avatar

Зочин 2020-05-06 202.9.47.22

Ха ха, ёжтой

Avatar

зочин 2020-05-06 202.131.251.130

ugaasaa shagnal avah gej beldeed ooriin uran saihnii zurag taviad end tendgui yariltslaga ogood baigaa biz dee. odon medal goridoj baigaa n ilerhii haragdaad baigaa yum.

Avatar

зочин 2020-05-06 103.57.94.231

КОРОНА МОНГОЛЫН БАЙЛДАХ ЧАДВАРЫГ ШАЛГААД БНА.

Avatar

Uuree 2020-05-06 192.82.76.79

засс юун шагналдж дуртайн

Avatar

Төртэй ард түмэн 2020-05-06 66.181.161.25

Энд бас нэг сонин солиорол яваад байх юм. Өвчиний үеэр хил гаалиар маскны татвар чөлөөлөөд, Маск хийдэг түүхий эдийн татвар чөлөөлөхгүй юм, Энэ чинь нэг бүтээгдэхүүн шүү дэээ… Эднийг мал бол тогооо тосолчих юмсан

Avatar

Иргэн 2020-05-06 202.179.8.4

Боловсрол, Эрүүл мэндийн салбар бол хамгийн чухал бөгөөд манай улсын хувьд хамгийн хаягдсан салбар

Avatar

Зочин 2020-05-06 66.181.161.46

Эрүүл мэндийн салбар эрдэмтэн, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэний хүчээр явахаас улс төрчид, цүнх баригч, нутаг нуга, нам, цүнх баригчидаар явахгүй

Avatar

Зочин 2020-05-06 66.181.161.46

ОДОО Ч ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨ ИХ БАЙНА. НАМЫНХАА ХҮНИЙГТОМИЛОХЫГ Л БОДОХООС ЯМАР ХҮНИЙ НӨӨЦ,ХАМТ ОЛОН БАЙГААГ БОДДОГГҮЙ

Avatar

Зочин 2020-05-06 182.160.1.102

Гадаадын хэвлэлд коронвирусаас Монголыг хуурай цаг агаар нь аварч байна гэж бичээд байгаа гэнэ. Короновирусыг бүрэн
100% тогтоон хянах боломжгүй гэнэ.

Avatar

Зочин 2020-05-06 202.9.47.7

ҮНЭН2

Avatar

Зочин 2020-05-06 202.9.46.28

Зүгээр ядуу буурай орноос доош орчихоод атаархсандаа манай эмнэлэг засаг,онцгойгын ажилыг доош хийж байгаа юм.

Avatar

зочин 2020-05-06 66.181.184.96

Тэгвэл цаг агаар нь төстэй Буриадад яагаад хурдацтай нэмэгдээд байна вэ.

Avatar

Зочин 2020-05-06 64.119.23.238

Эмч, эмнэлгийн ажилтнууд болон багш нарын цалин хангамжийг 100% нэмэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-06 122.201.19.99

Manai togtoltsoo odoo l neg yum eruul mendiin salbar ni heregteig uhaarch dee. Yagaad gevel heden darga nar ni karantin togtootson uchraas uvdvul gadagshaagaa yavaad emchluulchihne mongold uzuulehgyi gedeg ulsuud. odoo l uvdvul mongoldoo baihaas uur aragggyi bolohoor eruul mendiin salbaraa uud ni tataya gej bodotsgooj dee. Mongold emnelegt uzuulj uzeegyi dandaa gadagshaagaa yavdag gedeg huntei taarch l bailaa.

Avatar

Зочин 2020-05-06 202.21.124.132

Ажлаа гардан хийдэг эмч, эмнэлгийн ажилтнууд, соц үед тогтсон эрүүл мэндийн систем, оросуудтай хамтран барьсан хэдэн том эмнэлэгийн байгууламж л энерцээрээ энэ салбарыг авч яваа гэж боддог. Сая хүүхдээ эх нялхас-д хагалгаанд орууахдаа тэднээр бахархсан. Улс төрч, сайд, дарга нар зурагтаар өөрсдөө гавьяа байгуулж бгаа мэт ярихаасаа ичих хэрэгтэй.

Avatar

иргэн 2020-05-06 192.82.76.79

хамгийн гол нь ажлаа гардан хийж байгаа хумуус нь л сайн байгаа ш дээ. Тэрнээс бараг л маскны рекламд тоглох нь холгуй орой болгон ТВ ээр гарч бгаа сайд нар ч юу л бол кккке

Avatar

бай 2020-05-06 103.11.195.34

төр нь дэмжээд МОнголыг аварч байна. Өөрсдөө бол Францыг оруулсан. Бас эсрэг биетээ ч ялгахгүй байгаа биз дээ. дан ганц эрүүл мэндийн салбар аварч байна. гэж туйлшрахгүй шүү. Чинбаяр эмч, Төрийн дэмжлэг дээр нь Онцгой байдлын газар хил гааль цагдаа Бас ард түмэн өөрсдөө өөрсдийгөө аварч байна. Битгий хачин юм бичээд бай Ингэж аливаа юманд туйлшрахаа боливол таарна

Avatar

Насанжаргал 2020-05-06 150.129.142.151

Монгол улсын төр эрүүлийг хамгаалах салбарыг тэргүүн эгнээнд тавьж ирсний үр дүндМонголын хүн ам 3 саяд хүрсэн нь үнэн. Харин 1990 оноос хойш эрүүлийг хамгаалах салбарын санхүүжилт уналтад орж, эмнэлэгийн байгууллагын хүртэмж, үйлчилгээ дор орсон. Харин энэ коронавирус энэ салбарт олон шинэ тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүллээ. Ер нь бол Монголын эмч нар чадварлаг шүү. Энэ нь манай орны эмч нарыг бэлтгэх суурь сайнтай холбоотой.

Avatar

ЗОЧИН 2020-05-06 124.158.95.14

ТИЙМ ШҮҮ, МАНАЙ ЭМЧ НАР ЧАДВАРЛАГ ШҮҮ ДЭЭ, САЙД ДАРГА НАР Л ТООХГҮЙ ГАДАГШАА ЯВЦГААГААД БАЙДАГ ЮМ БНА ЛЭЭ,САЯ Л ГЭХЭД ГОЛООД ГАДАГШАА ЯВЧИХААД БУЦАЖ ИРЭХ ГЭЖ АРД ИРГЭДИЙН ӨМНҮҮР ОРЖ ОНГОЦНЫ СУУДЛЫГ НЬ БУЛААЖ, ТЭР МАК-ЫН ЦЭЛМҮҮН ГЭХЭД ЧАРТЕР НИСЛЭГ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВЪЯ ГЭЭД БСАН, ОДОО ТЭР ТЭРБУМ АА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ, БАС БАЯЧУУД ЭМНЭЛЭГ БАРИАЧЭЭ, БУСАД ОРНЫ БАЯЧУУД ЧИНЬ ЭМНЭЛЭГ БАРЬЖ БАЙНА, ТЭГЭХЭД МАНАЙХАН ЧИМЭЭГҮЙ ШҮҮ, ЭНЭ НЭГ АМИА БОДСОН ЗАНГАА БОЛИМООР БНА

Avatar

😅 2020-05-06 202.126.89.190

Эрүүл мэндийнхэн чинь Төрдөө/ Төрхөмдөө байсаар л байгаа ш дээ.. төрхөм нь "охиноо" тийм тааруу байлгадаг хэрэгүү? Тэгвэл " охиноо" хадамд гаргаачэээ кккккк

Avatar

зочин 2020-05-06 202.131.243.186

манай улс хачин тогтолцоотой эрүүл мэндийн салбараа мэргэжлийн бус хүн удирдана эрүүл мэндийн салбар нь ямарч хөгжил дэвшил байхгүй өвчин гарвал эмэгтэйчүүд хүүхдүүд шалан дээр үйлчлүүлдэг эмнэлэгт үзүүлэхэд бөөн оочер дугаар хүнд суртал

Avatar

Зочин 2020-05-06 221.163.81.203

Ядаж эрүүл мэндийн салбараа л өөд нь тат! Энэ өвчиг ядарсан улсад том сургамж өгч байна. Бас онцгой үед авах арга хэмжээ хөтөлбөртэй болох хэрэгтэй! Эдийн засаг зогсдоггүй амьдрал хэвийн үргэлжилж байх сайн төлөвлөгөө хэрэгтэй байгаа! Ингээд бүгдийг нь өвчин тархаагүй байхад мал шиг хашаад байж болохгүй. Бас ийм үед идэх улсын хүнсний нөөцийн агуулахтай болцгоо! Ядаж нэг жил идэх!

Avatar

Зочин 2020-05-06 221.163.81.203

Лаазалсан хүнс олон жил хадгалж болно. Тэгээд хугацаа дөхөөд ирэхээр нь хямдралтай зарж болно. Асерик яг энэ системээр явж байгаа. Тэгэж хүнсээ муудуулхагүй эргэлтэнд байлгаж хүнсний аюулгүй байдлыг шийдэж байна.

Avatar

Uher 2020-05-06 66.181.161.78

Hutsalguu ajilaa hii

Avatar

Зочин 2020-05-06 202.55.188.86

АНУ-д энэ өвөл 30-50 сая хүн ханиад хүрч ханиадаар 5,0 хүн нас баржээ. Ханиад туссан хүмүүс энгийн ханиад гэж тоохгүй явсаар хүндрүүлж жил болгон хэдэн мянган хүн нас бардаг байна. Энэ бол коронагаас өмнөх тоо баримт. Корона бол эдгэсэн ч ханиад шиг эдгэдэггүй. Корона тусаад эдгэсэн америк хүмүүс дараа нь бөөр, уушиг, зүрхний архаг хүнд үрэвсэлтэй, цус харвалт, тархины саажилттай гэх мэт янз бүрийн шинэ өвчний оноштойгоор эргээд эмнэлэгт хандаж байгаа тухай мэдээнүүд их гардаг.

Avatar

зочин 2020-05-06 202.131.251.130

yag unendee coronag onoshilj chadaj baigaa yum uu daa. 12 sard garsan ter haniad chin mon baisan yum bish uu. France.d 12 sard orood irsen n togtoogdson. Hyatad 10 saraas ehlen hol horio togtooj ehelsen shuu dee.

Avatar

Зочин 2020-05-06 202.21.108.200

Мэдээлэл байхгүй байсан 19 оны сүүлээр 400 хүн хатгалгаар нас барсан байдаг. ЭМ ийн салбар чинь үнэндээ сөнөхөд ойртсон.

Avatar

Зочин 2020-05-06 202.21.104.2

2019 оны сүүлчээр Монгол орж ирсэн бол өдийд 400 биш 4000, 40 000, 400 000 -раа өвдөж байгаа шүү дээ .Ингэж хэт харлууулж муухайгаар хэлж ярих нь хэнд хэрэгтэй юм болдоо, арайч дээ дэлхийд сайн сайхнаараа гайхагдаж байгаа зүйл нь ч таалагдахгүй юмаа.

Avatar

Зочин 2020-05-06 66.181.165.211

Манайхан хатгах аваад дэндүү хүндрүүлчихээд эмнэлэгт ханддаг болохоор өөрийн бурууг бусдад булзааруулж болохгүй.

Avatar

Зочин 2020-05-06 103.111.68.3

2019 оны 4-р улиралд 430 хүн хатгаагаар яагаад нас барсан бэ? гэдэг асуултад хариу өгөөчээ….

Avatar

Зочин 2020-05-06 192.82.67.252

Хувь хүний хариуцлага.

Avatar

Зочин 2020-05-06 202.21.104.2

2019 оны сүүлчээр Монгол орж ирсэн бол өдийд 400 биш 4000, 40 000, 400 000 -раа өвдөж байгаа шүү дээ. Ингэж хэт харлууулж муухайгаар хэлж ярих нь хэнд хэрэгтэй юм болдоо, арайч дээ дэлхийд сайн сайхнаараа гайхагдаж байгаа зүйл нь ч таалагдахгүй юмаа.

Avatar

Зочин 2020-05-06 202.21.104.2

2019 оны сүүлчээр Монгол орж ирсэн бол өдийд 400 биш 4000, 40 000, 400 000 -раа өвдөж байгаа шүү дээ .Ингэж хэт харлууулж муухайгаар хэлж ярих нь хэнд хэрэгтэй юм болдоо, арайч дээ дэлхийд сайн сайхнаараа гайхагдаж байгаа зүйл нь ч таалагдахгүй юмаа.

Avatar

Зочин 2020-05-06 103.212.117.80

Uursduu archaagui dee uhsen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж