Майкл Жорданы сүүдэрт дарагдсан Лен Биас

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

Майкл Жорданы сүүдэрт дарагдсан Лен Биас

Майкл Жорданы сүүдэрт дарагдсан Лен Биас

АНУ-д эдгээр өдрүүдэд домогт сагсан бөмбөгийн тамирчин Майкл Жорданы тамирчны замналыг харуулсан "The Last Dance" баримтат кино жинхэнэ тэсрэлт хийж байна. Түүний NBA-д өнгөрүүлсэн хэний ч хараагүй, мэдээгүй баримтуудыг ил гарган, яагаад хүн болгон түүнийг "Бүх цаг үеийн шилдэг нь" гэж бодох гайхалтай зүйлсийг харуулж байгаа нь биширмээр. Гэвч Майкл Жордан ганцаараа өөрийнхөө цаг үеийн од нь байсангүй ээ. Түүнээс гадна Лен Биас хэмээх нэгэн коллежийн залуу тэсрэлт хийж байлаа. Магадгүй та энэ нэрийг анх удаа сонсож байгаа байх. Тэгвэл түүнийг товчхон танилцуулъя.
Леонард Кевин Биас нь 1963 оны 11-р сарын 18-нд төрсөн. Тэрбээр 1986 оны улиралдаа 23.2 оноо 7 самбар дунджилан сагсан бөмбөгийн дараагийн нүүр царай гэдгээ мэдэгдээд байсан юм.
Тэрээр Мэрилендийн их сургуульд 2 жил суралцахдаа:

  • 1985 болон 1986 онуудын ACC дивизоны оны шилдэг тоглогч
  •  1986 оны Бүх Америкийн Нэгдүгээр баг
  •  АСС дивизоны оны шилдэг тамирчин

1985-1986 оны NBA-ийн улиралд Бостон Селтикс баг К.С.Жонес дасгалжуулагчийн удирдлага дор улиралд 67-15 (гэртээ 40-1) гэсэн амжилттай лигийг тэргүүлж NBA-ийн финалын цувралын зургаан тоглолтонд Хьюстон Рокетс багийг ялж багийнхаа түүхэн дэх 16 дахь цомоо гардан авч байлаа. Мөн энэхүү улиралд Ларри Бөрд гурав дараалсан лигийн улирлын "Үнэ Цэнэтэй Тоглогч"-ийн шагналаа гардан авч байв.

Бостон Селтикс багийн ерөнхийлөгч, ерөнхий менежер, агуу Ред Aуэрбах 1984 онд Сиэтл Суперсоникс багтай 1986 оны драфтын эрхийнх нь төлөө Жералд Хендерсон болон бэлэн мөнгө гэсэн санал тавьж эрхийг нь авч байлаа. Тэр үед хэн ч 1986 оны Сиэтл Суперсоникс багийн NBA-ийн драфтын эрх нь нэгдүгээр тойргийн хоёрдахь сонголт болно гэж бодоогүй нь лавтай. Гагцхүү Ред Aуэрбах л энэ бүхнийг таамаглаж байсан байх.

1986 оны NBA-ийн драфт

NBA-ийн аварга болсон Бостон Селтикс баг ямар ч эргэлзээгүй 1986 оны нэгдүгээр тойргийн хоёрдахь сонголтоор Mэрилендийн их сургуулийн довтлогч Лен Биасыг сонголоо. Хүн бүхэн түүнийг дараагийн домогт Селтикс багийн үргэлжлэл болно гэж бодож байсан. Тэрээр шууд л драфтын үйл ажиллагаа дууссаны дараа Нью-Йорк хотоос Mэриленд дэх гэртээ буцаж ирэв.
Драфтын өдрөөс хоёр хоногийн дараа түүний цогцсыг гэрээс нь олов. Хэт их кокайн хэтрүүлэн хэрэглэсний улмаас түүний зүрхний хэм нь алдагдаж нас барсан байдалтай олджээ. Энэ мэдээ үнэхээр тухайн цаг үедээ олныг цочроосон мэдээ болж байлаа.

1986-1987 оны улирал

Энэ улиралд Бостон Селтикс баг улиралд 59-23 гэсэн амжилттай, өөрсдийн шилдэг шинэ залуу тоглогчоо харамсалтайгаар алдсан ч NBA-ийн финалд өөрсдийн мөнхийн өрсөлдөгч болох Лос Анжелес Лэйкерс багтай тааран тоглож цуврал зургаан тоглолтонд харамсалтайгаар хожигдон улирлаа дуусгасан юм.

Ларри Бөрд нэгэн ярилцлагадаа "Хэрвээ Лен Биас амьд байсан бол би 1988 онд зодог тайлаад, түүнд энэ багийг даатгаад санаа амар тэтгэвэрт гарах байсан юм" хэмээжээ. Лен Биас үнэхээр өөрийнхөө цаг үеийн Леброн Жэймс байсан. Магадгүй Лен Биас амьд байсан бол Майкл Жордан лигийг эзэрхийлж, өдгөө та бүхний шимтэн үзэж буй "The Last Dance" баримтат киноны гол эзэн байх байсан болов уу?

Лен Биасын их сургуульд тоглож байсан үеийн бичлэг:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж