Чоно борооноор МАН коронагаар…

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

Чоно борооноор МАН коронагаар…

Чоно борооноор МАН коронагаар…

УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулах чимээ ойртонгуут эрх баригчид чоно борооноор гэгч үгийг санагдуулам үйл ажиллагааг явуулж эхэллээ.

Тодруулбал, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.05.05/ Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн олонх нь дэмжилгүй унагалаа.  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан энэхүү төсөлд  керосин болон нефть нэрлэгийн хөнгөн фракц  зэрэг бүтээгдэхүүнд 225-750 мянган төгрөгийн татвар ногдуулахаар тусгасан юм. Эдгээр бүтээгдэхүүн импортоор орж ирээд нэрэгдэн, зах зээлд борлуулагддаг. Гэхдээ нефтийн бүтээгдэхүүний нэгэн адил татвар төлдөггүй. Уг бүтээгдэхүүн нь зах зээлд борлуулагдсанаар иргэдийн автомашин эвдэрч, хохирч байна гэдэг асуудал яригдаж ирсэн. Иймээс чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг журамлах зорилгоор татвар ногдуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөл санаачилсан байсан ч Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.

Чоно борооноор МАН коронагаар болж, далимдуулаад байгаа юм биш биз…

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж