Цахим гарын үсгийг туршиж эхлэхийг Харилцаа, холбооны яам санал болгов

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

Цахим гарын үсгийг туршиж эхлэхийг Харилцаа, холбооны яам санал болгов

Цахим гарын үсгийг туршиж эхлэхийг Харилцаа, холбооны яам санал болгов

Цар тахлын энэ үед хүмүүсийн хөдөлгөөн хязгаарласнаас зарим нэг ажил цалгардах тохиолдол гарч байгаа. Ялангуяа бичиг цаастай холбоотой, заавал иргэн өөрийн биеэр очиж гарын үсэг зуран баталгаажуулах зүйлүүд байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан төрийн үйлчилгээний онлайн системээр дамжуулан онлайн гарын үсгийг ашиглах саналыг ОХУ-ын Харилцаа, холбооны яам санал болголоо.

Оросын төрийн үйлчилгээний gosuslugi.ru порталд цахим гарын үсгийг хэрэглэх төслийн баримт бичиг нийтлэгдсэн байна. Яамны санал болгож байгаагаар эхний ээлжинд туршилтын журмаар хэрэглэх юм.

Өмчийн харилцааны баримт бичгүүд, татварын харилцаа, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой асуудлууд зэрэг харилцаанд цахим гарын үсгийг ашиглах болох саналыг Харилцаа, холбооны яам гаргаж байгаа ажээ.

Хэрвээ энэ ажил амжилттай болбол цаашдаа төрийн албын хүнд сурталгүй шуурхай явуулах, төр иргэний харилцааг бататгах, төрийн албаны үр өгөөжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой болно гэдгийг санал гаргагчид хэлж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж