Оны сүүл гэхэд Орост ажилгүйдэл 7-10 хувиар нэмэгдэнэ | News.MN

Оны сүүл гэхэд Орост ажилгүйдэл 7-10 хувиар нэмэгдэнэ

Оны сүүл гэхэд Орост ажилгүйдэл 7-10 хувиар нэмэгдэнэ

Оны сүүл гэхэд Орост ажилгүйдэл 7-10 хувиар нэмэгдэнэ

Коронавирусийн сөрөг үр дагавар болох ажилгүйдлийн эхэн үедээ байна хэмээн Оросын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн Их сургуулийн профессор Александр Сафонов хэллээ.

Ажилгүйдлийн хувьд өөдрөг болон гутранги гэсэн хоёр таамаг байгаа ажээ. “Өөдрөг нь оны сүүл гэхэд ажилгүйчүүдийн тоо таван саяд хүрч 7,3 хувиар өснө, гутранги нт ажилгүйчүүдийн тоо доллон саяд хүрч 10,5 хувиар өснө” хэмээн Александр Сафонов хэллээ.

Оросын төрийн албанд ажиллагсдын тоо харьцангуй өндөр, туршлагаас харахад төсвийн ажилчдыг шууд халдаггүй, цалингийн хэмжээг бууруулах, урт хугацааны амралт өгөх зэргээр санхүүгийн хүндрэлийг давдаг байна. "Тиймээс төсвөөс хамааралтай ажилчдын цалинг бууруулах байх. Тухайлбал, эмч, багш, төрийн бүх шатны ажилтнууд хамаарна. Нийтдээ 14 орчим сая хүн төсвөөс хамаарч байна” хэмээн профессор хэллээ.

2020 оны тавдугаар сарын 5-ны байдлаар ОХУ-д COVID-19-ийн 145 286 халдвар илэрснээс 1356 нь нас баржээ. Харин 18095 хүн эдгэрчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2020-05-06 64.119.18.252

Харин ч гайгүй юм бна Монголд хэдэн хувь хүрэх бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж