ОХУ: Орон сууцны байранд согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

ОХУ: Орон сууцны байранд согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо

ОХУ: Орон сууцны байранд согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо

Орон сууцны байранд болон ойр байрлах дэлгүүр, баар, ресторан зэрэг газарт согтууруулах ундаа зарж борлуулахыг хориглосон хууль Орост хэрэгжиж эхэллээ.

Хуульд зааснаар орон сууны байранд байрладаг 20 квадрат метр талбай бүхий газарт үйл ажиллагаа явуулж байгаа газрууд хамаарах боловч бүс нутгийн удирдлага өөрсдийн эрх мэдлийн хүрээнд талбайн хэмжээг нэмэгдүүлэн тогтоож болох юм.

Орон сууцны байранд байрлах баар, шар айрагны газрууд нь шөнийн цагаар ажиллаж, оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг явдлыг зогсоох зорилгоор энэхүү хуулийг гаргасан. Зөвхөн шөнийн цагаар гэлтгүй согтуу хүмүүс байрны ойр орчныг бохирдуулдаг энэ нь хүүхдүүд цэвэр орчинд тоглох боломжгүй болгож байгаа гомдол ихээр төрийн байгууллагад ирдэг байжээ.

Хууль 2020 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс хэрэгжиж эхэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж