Дэлхийн хүн амын гуравны нэг нь халуун нөхцөлд амьдарна

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн хүн амын гуравны нэг нь халуун нөхцөлд амьдарна

Дэлхийн хүн амын гуравны нэг нь халуун нөхцөлд амьдарна

Хүн төрөлхтний гуравны нэг нь ердөө 50 жилийн дараа тэвчихийн аргагүй халуун нөхцөлд амьдарна гэж Нидерландын Уагенинген их сургуулийн эрдэмтдийн судалгаанд дурджээ. Энэхүү судалгааны тайлан “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Тус сургуулийн экологич Мартен Шефферийн хэлснээр хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн дэлхийн агаарын жилийн дундаж температур цельсийн 1 хэмээр нэмэгдэх тутамд нэг тэрбум орчим хүний амьдрах орчин нөхцөл ингэж өөрчлөгдөх аж.

Судалгаанд дурдсанаар одоо амьдралд хамгийн таатай бүс нутгийн агаарын жилийн дундаж температур цельсийн 11-15 хэм байгаа ба 29 хэмээс дээшлэхэд хүн амьдрах аргагүй болох аж. Сахарын цөл, Мекка цөл, Австралийн зарим хэсэгт л ингэж халдаг ба эдгээр газар нутгууд дэлхийн нийт газар нутгийн 1 хувийг эзэлдэг байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж