“Хилээр нэвтрэх цагийн хязгаарлалтыг БНХАУ тавьдаг”

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

“Хилээр нэвтрэх цагийн хязгаарлалтыг БНХАУ тавьдаг”

“Хилээр нэвтрэх цагийн хязгаарлалтыг БНХАУ тавьдаг”

БНХАУ-ын талаас Монголын нүүрс тээврийн жолооч нарыг тусгаарлахгүй гэвэл хилээр өдөрт нь гаргах шаардлага тавьсан. Энэ шаардлагын хүрээнд БНХАУ-ын Баяннуур аймгийн захиргаанаас хилийн таталтыг өглөөний 07.30 цагт эхлүүлээд 14.00 цагаас хойш гаргадаггүй. Хоёр талаасаа гадаад харилцааны шугамаар ярилцаад нэг хоноод буцаад ороод ирдэг зохицуулалт хийвэл 19.30 цаг хүртэл хилийн боомт ажиллах, хилийн таталтыг 500-гаас дээш гаргах боломжтой гэдгийг тээвэрчдийн зүгээс мэдээлж байсан. Ингээд нүүрс тээвэрлэлтийн талаар МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбатаас тодрууллаа.


Одоо хилээр хэдэн машин хэчнээн тонн нүүрс тээвэрлэж байна вэ?

-2020 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 16.00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 09.00 цагийн мэдээг хэлье. Гашуунсухайт боомтоор нүүрс ачсан 212 тээврийн хэрэгслээр 24.992 тонн нүүрс экспортлогдсон. Зэсийн баяжмал 48 тээврийн хэрэгслээр 1937 тонн экспортлогдсон. Нэг өдөрт 277 тээврийн хэрэгсэл хилээр орж, гарсан. Тээвэрлэлт хийх явцад ариутгал халдваргүйтэл, жолоочийн биеийн халууныг үзэж, эрүүл мэндийн мэдээллийг авсан. Сэжигтэй тохиолдол илрээгүй.

Шивээхүрэнгийн боомтын хувьд өчигдөр /2020.05.04/ нийт 279 тээврийн хэрэгслээр 27.774 тонн нүүрс экспортлогдож, хоосон 283 тээврийн хэрэгсэл хилээр орж ирсэн.

-Тээвэрчдийн зүгээс БНХАУ-ын Баяннуур аймгийн захиргаанаас хилийн таталтыг өглөөний 07.30 цагаас өдрийн 14.00 цагаас хойш гаргадаггүй гэдгийг хэлж байсан. Цагийн хязгаарлалтыг сунгах боломж бий юу?

-Хилээр нэвтрэх цагийн хязгаарлалтыг БНХАУ-ын талаас тавьдаг. Тухайн улсаас Монгол Улсын тээврийн жолооч нарыг хонуулахгүй байгаа учраас өдөртөө амжиж хилээр гарах ёстой. Тээвэрлэлтээ тодорхой бүсэд буулгаад, буцаад ирж байгаа. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын хувьд өглөө 08.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд хилийн таталтыг хийж байгаа гэдэг мэдээллийг авсан.

-“Петро чайна дачин тамсаг” компанийн 21 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч компанийн жолооч халуурч, хоолой нь өвдсөн. Уг жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Ер нь тээврийн жолооч нар аюулгүй байдлаа хэрхэн хангаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж байна вэ?

-Тээврийн жолооч болгоны машинд нэг улсын байцаагч сууж явах боломжгүй. Тэр жолооч бол өөрөө хоолойн архаг ангинтай хоёр, гурав хоногийн өмнө хүйтэн ус уучихсан байсан. Тэрнээс болж хоолой нь өвдсөн юм билээ. Бусад халдвар хамгааллын арга хэмжээг хоёр улсын мэргэжилтнүүд маш сайн хийж байгаа. БНХАУ-ын тал биднээс болгоомжилж байгаа учраас алдаа оноо гаргахгүйгээр ариутгал халдваргүйтлийг хийж байна. Ариутгал халдваргүйтлийн цэг нь ажиллаж байж энэ ажлыг явуулж байна. БНХАУ-ын талаас тодорхой тооны тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байгаа. Анх хилийн боомт нээх үеэр өдөртөө 70-80 тээврийн хэрэгсэл гардаг байсан бол одоо 200 гаруй болоод байна.

г адилхан замаар, зэргэлдээ хоёр хашаанд буулгалт хийдэг Оюутолгойн жолооч нарыг онгоцоор тээвэрлээд гэрт нь хариулдаг. Нүүрс тээвэрлэлтийг тусгаарлана, баяжмал тээвэрлэгчдийг тусгаарлахгүй гээд ялгавартай хандаад байгаа талаар тээврийн жолооч нар бухимдаж байсан. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Энэ бол маш тодорхой асуудал. Улсын онцгой комисс дээр Оюутолгой компаниас бичиг ирүүлсний үндсэн дээр нэгдсэн зохион байгуулалттай, ариутгал халдваргүйтэл тогтмол хийж, тухайн байгууллага ажилчдынхаа аюулгүй байдалд анхаарч ажиллаж байгаа. Тийм учраас 14 хоногийн хязгаарлалтад орох шаардлагагүй гэдгийг Улсын онцгой комиссын тэмдэглэл дээр дурдагдсан. Тэрийг л бид нар хэрэгжүүлж ажилладаг.

А.СҮРЭН

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж