“Nike” эмнэлгийн ажилчдад 30 мянган гутал хандивлана

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

“Nike” эмнэлгийн ажилчдад 30 мянган гутал хандивлана

“Nike” эмнэлгийн ажилчдад 30 мянган гутал хандивлана

Спорт хувцас үйлдвэрлэгч “Nike” компани АНУ даяар коронавирусийн цар тахалтай нүүр тулан ажиллаж буй эмнэлгийн эмч, ажилтнуудад 30 мянган гутал хандивлах болсноо мэдэгджээ. Тус компани 2019 оны арваннэгдүгээр сард анх эмнэлгийн ажилтнууд, эмч нарт зориулан гаргасан “Air Zoom Pulse” загвараа хандивлах юм байна.

Түүнчлэн Барселона, Берлин, Лондон, Милан, Парис зэрэг Европын орнуудын эмнэлэгт 2,500 хос гутал хандивлах аж. Мөн Нью-Йорк, Лос Анжелес хотын эмнэлгүүдэд 95 мянган ширхэг оймсыг хандивлаад байгаа ба АНУ-ын коронавирустэй тэмцэх санд нийт 25 сая орчим ам.долларыг тус компанийн зүгээс хандивласан байна.

Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдвараар 3,6 сая хүн өвчлөөд байгаагаас зөвхөн АНУ-д 1,2 сая хүн халдвар аваад байгаа юм. Мөн тус улсад covid-19 халдварын улмаас 69 мянган хүн нас баржээ. Ийм хүнд нөхцөлд эмч, эмнэлгийн ажилтнууд ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн дутагдалтай ажилласаар байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж