Төв талбайн сүлд модыг засч эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төв талбайн сүлд модыг засч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.08-нд нийтлэгдсэн

Төв талбайн сүлд модыг засч эхэллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. Сүлд модны гэрлийг энэ сарын 15-ны өдөр асаах төлөвлөгөөтэй байгаа юм. Харин 12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүд шинэ оноо угтах баярын цэнгүүн болно.

Мөн дүүргүүд шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулах юм.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛТИЙН НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

hhy 2015-12-08 202.21.112.202

энэ одоо хэзээний зураг вэ% одоо цаад талд нь 16 давхар босчихсон бгаа ш дээ, аятайхан зураг ч тавьж чадахгүй ямар тэнэг мулгуу сайт вэ

яүёхш 2015-12-08 202.131.225.2

дэлхийн улсуудын хамгийн хөгийн сүлд мод, бүхэл бүтэн улс байж жилдээ ганц удаа амьд мод засчиж чаддагүй хотын удирдлага.