Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан хурандаа Ш.Амгалан, Б.Эрдэнэбат нарыг өнгөрөгч амралтын өдрүүдэд ТЕГ-аас тусгай ажиллагаа явуулж баривчилсан талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан.
Энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүүгээс тодруулахад “Жиргээнд идэвхтэй байсан гэж баривчилсан юм биш. Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэмт хэрэгт холбогдуулж, зарим иргэнийг шалгаж байгаа. Энэ ажиллагааны хүрээнд нэр бүхий иргэдийг саатуулсан. Гадаадын тагнуулын байгууллага иргэнтэй хууль бусаар хамтарсан гэх хэрэг нь нууцын зэрэглэлд хамаардаг тул прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө. Тагнуулын байгууллагын тухай хуульд зааснаар тагнуулын ажилтан хууль бусаар өөрийнх нь эрх ашгийг хөндсөн гэж үзвэл түүнийг харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй” гэсэн мэдээллийг өгөв.
Э.АРИУН
Холбоотой мэдээ