Ким Жон Ун Ялалтын ойн медалиар шагнуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Ялалтын ойн медалиар шагнуулжээ

Ким Жон Ун Ялалтын ойн медалиар шагнуулжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Солонгосыг чөлөөлөх дайны үеэр амиа алдсан орос цэрэг эрсийн дурсгалыг мөнхжүүлэхэд том хувь нэмэр оруулсныг үнэлж, ОХУ-ын зүгээс Ялалтын 75 жилийн ойн медалиар шагнажээ. Ойн медалийг Пеньянд суугаа ОХУ-ын Элчин сайдын Александр Мацегор БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Сон Гвонд гардуулж өгөхийн зэрэгцээ талууд хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцжээ.

1945 оны Солонгосыг чөлөөлөх дайнд 4700 орос цэрэг амиа алдсан юм.

Эх сурвалж: Пеньянд суугаа ОХУ-ын Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж