Ж.Моуриньо амьдралдаа ганцхан удаа хожигдоод уйлж байсан

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

Ж.Моуриньо амьдралдаа ганцхан удаа хожигдоод уйлж байсан

Ж.Моуриньо амьдралдаа ганцхан удаа хожигдоод уйлж байсан

Дэлхийн хөлбөмбөгийн шилдэг дасгалжуулагчдын нэг, Английн Тоттенхэм Хотспур багийн ахлах дасгалжуулагч Жозе Моуриньо дасгалжуулагчийн замналдаа ганцхан удаа л хожигдоод уйлж байсан тухайгаа дэлгэжээ. Тэрбээр 2012 онд Испанийн Реал Мадрид багийг дасгалжуулж байхдаа УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээ шатанд Германы Байерн Мюнхен багт торгуулийн цохилтоор ялагдан уйлж байсан аж.

Энэ тухай Жозе Моуриньо Marca сонинд өгсөн ярилцлагадаа “Харамсалтай нь энэ чинь л хөлбөмбөг. Кристиано Роналдо, Кака, Серхио Рамос гээд хөлбөмбөгийн мангасууд, үүнтэй хэн ч маргалдахгүй. Гэвч тэд мөн л хүн шүү дээ. Тэр шөнө бол миний дасгалжуулагчийн замналдаа ялагдаад уйлсан цор ганц тохиолдол байсан. Би сайн санаж байна. Тухайн үед Реал Мадридын туслах дасгалжуулагч асан Айтор Каранка бид хоёр манай гэрийн урд зогсоод, би машиндаа уйлсан. Надад үнэхээр хэцүү байсан. Учир нь манай баг тэрхүү улиралд хамгийн шилдэг нь байсан юм” хэмээжээ.

Тухайн улиралдаа Реал Мадрид баг Испанийн Ла лигтээ 100 оноо цуглуулж, нийт 112 гоол оруулж, хоёрхон ялагдал хүлээж, түрүүлэн лигийнхээ шинэ дээд амжилтыг тогтоогоод байсан юм. Гэвч тэд УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээ шатанд Германы Байерн Мюнхен багтай хоёр тоглолт хийн нийлбэр дүнгээр 3-3 гэсэн харьцаатай тэнцэж, торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад Реал Мадрид багаас Роналдо, Кака, Серхио Рамос нар цохилтоо алдан баг нь ялагдсан билээ. Харин тэднийг хожсон Байерн Мюнхен баг шигшээ тоглолтонд нутаг дээрээ Английн Челсид ялагдаж, тухайн үед Челси үнсгэлжингийн үлгэрийг бүтээсэн түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж