Илон Маск зургаа дахь хүүгээ өлгийдөн авчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

Илон Маск зургаа дахь хүүгээ өлгийдөн авчээ

Илон Маск зургаа дахь хүүгээ өлгийдөн авчээ

АНУ-ын тэрбумтан, “Tesla” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск зургаа дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Өдгөө 48 настай тэрбээр өөрөөсөө 16 насаар дүү Канадын дуучин, ая зохиогч Граймстай 2018 оноос болзож эхэлсэн ба тэд хүүтэй болжээ.

Ингэснээр Илон Маск зургаан хүүтэй болж байна. Тэрбээр өмнөх эхнэр Жюстин Уилсонтой хамт амьдрах хугацаандаа 5 хүүхдийн эцэг болсон юм.

Орчин цагийн Леонардо Да Винчи хочит Илон Маск баярт мэдээг твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн ба эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж