Ази тивийн шилдгээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.12.08-нд нийтлэгдсэн

Ази тивийн шилдгээр тодорлоо

Үндэсний брэнд АЛТАНГОВЬ шар айраг олон улсад чанараа баталж АЗИ тивийн Шилдэг шар айрагаар тодорлоо

Үндэсний үйлдвэрлэгч АПУ компанийн Алтанговь шар айраг олон улсын хэмжээнд дээгүүрт тооцогддог нэр хүндтэй тэмцээн болох World Beer Awards-аас АЛТАН медаль авч АЗИ тивийн Шилдэг шар айрагаар шалгарлаа. 2007 оноос эхлэн жил болгон зохион байгуулагддаг WBA буюу World Beer Awards нь Дэлхийн Шар айрагны хамгийн том, нэр хүндтэй шагнал бөгөөд Их Британийн Paragraph Publishing компаниас зохион байгуулагддаг олон улсын нэр хүндтэй тэмцээн юм.

Нийт 31 орны 800 орчим шар айргийн брэнд өрсөлдөн Ази, Европ, Америк тивүүдээс энэ оны шилдгүүдээ тодруулсан байна. Дэлхийн бүх улс орны шар айраг үйлдвэрлэгчдэд нээлттэй уг наадмын шалгаруулалт нь шар айргийн нэр, шошгыг нь нууцлан амтлах зарчмаар явагдаж зөвхөн амт чанараар өрсөлдүүлдэг байна.

Тансаг хэрэглээг дээдэлдэг хэрэглэгч нарт зориулсан Монголын шилдэг лагер шар айраг Алтанговь нь MONDE SELECTION наадмаас 2012 онд АЛТ, World Beer Competition наадмаас ПЛАТИНУМ шагнал зэрэг олон улсын хэд хэдэн томоохон шагналуудыг авч байсан нэр хүнд бүхий шар айраг юм.

Алтан Говь брэнд нь 2015 онд дизайны шинэчлэл хийсний дараагаар ийнхүү 2015 оны Азийн бүс шилдэг Герман төрлийн лагер шар айргаар тодорч олон улсын шилдэг шар айраг гэдгээ дахин баталлаа.

Хэрэглэгч нартаа дуулгахад Алтанговь шар айрагт хэрэглэгддэг “амтлаг” зөрөг цэцэг нь хүнийг тайвшруулж стресс тайлах увидастай нь тогтоогдсон байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж