БНСУ ирэх долоо хоногт сургуулиудаа нээнэ | News.MN

БНСУ ирэх долоо хоногт сургуулиудаа нээнэ

БНСУ ирэх долоо хоногт сургуулиудаа нээнэ

БНСУ ирэх долоо хоногт сургуулиудаа нээнэ

БНСУ-ын Боловсролын яам ирэх долоо хоногт ерөнхий боловсролын сургуулиудаа нээхээр төлөвлөж байгаа тухай мэдэгджээ. Тус улсад коронавирусийн тархалт буурч, ерөнхийдөө хяналтад орсон учир ийнхүү хоёр сар гаруйн дараа сургуулиудыг нээх гэж байна.

Ахлах сургуулийн сурагчид энэ сарын 13-наас хичээлдээ явж эхлэх бол бусад ангийн сурагчид дараагийн долоо хоногуудаас сургуульдаа явах ажээ.

Сургуулиудыг нээхдээ халдвар тарах эрсдэлийг бодож бүх анги танхимуудыг сайтар халдваргүйжүүлж, ширээ сандлуудын хоорондох зайг холдуулан байрлуулж байгаа гэнэ. Мөн бүх сурагчид үдийн хоолны цагаас бусад үед амны хаалт заавал зүүх, гараа тогтмол ариутгах шаардлагатай юм байна. Түүнчлэн сурагчдын халууныг тогтмол шалгах ажээ. Сурагчдын хичээл эхлэхтэй холбоотойгоор 14 сая нэг удаагийн амны хаалт, 18 сая угаадаг даавуун амны хаалтыг бэлтгэсэн байна.

Харин халдвартай өвчтөнүүдийн гэр бүлийн гишүүд, гадаадын орноор аялсан хүмүүсийн хүүхдүүдийг хичээлдээ явахыг хориглох бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд алсын зайн сургалтад хамруулах гэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-05-05 202.179.31.252

Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөдөг юм.Ямар ч эдийн засгийн чадамж бололцоогүй орон шүү Монгол улс. Худлаа өвчин тараах явуулга хийсэн х*******н хаягдлууд хуцахаа боль.Монголыг хорлож чадахгүй шүү та нар хогийн ацнуудаа.

Avatar

ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-05-05 76.107.165.63

Манайх нээхгүй ээ. Дотоодын халдвар ганч ч байхгүй. Тэгэхдээ л нээхгүй. Корона аюултай шүү. Сонгууль болтол корона их ширүүн байх нь байна шүү. Тэгээд ч манай хүүхдүүдэд эрдэм ном хэрэггүй, надтай адилхан мужик болоход л амьдрал нь тэгшрээд ирнэ.

Avatar

Зочин 2020-05-05 192.82.78.210

Neej yaahiin bee. Dotood haldwargui ch songuuli boloh geed yuun huuhduudin surah hamaagui shdee. Huuhduud dombiirood gertee suuj l baig l dee. Saihan honi malaa ideed modon jorlondoo 21r zuundaa UB tal irged bj l baig. Saihan l bna shdee. Nuguu mal tolgoitoi songogchiddoo uls turuu meduulsen zaluuchuud.

Avatar

Зочин 2020-05-05 172.58.140.118

Osoltou alham

Avatar

Зочин 2020-05-05 185.220.100.253

Ийм зоригтой улс орон хөгжнөө ард иргэд хүртэл ухаантай юм. Энэ улсад өвчин зовлон бол даваа биш аж.

Avatar

Зочин 2020-05-05 202.9.46.37

Солонгосын иргэн болох юмсан

Avatar

Зочин 2020-05-05 103.26.193.124

Дотооддоо илрээгүй байхад сүржигнэж өөрсдийгөө хорлох юм, Манайд дунд, их дээд сургуулиуд нь зайтай суух аргагүй чихээстэй байдаг,

Avatar

Mundag yum 2020-05-05 202.126.88.186

Ukhaantai udirdagchidtai uls oron saikhan yum. Buur ataarkhchichlaa bna.

Avatar

Зочин 2020-05-05 183.177.101.122

Манай улс бас иймэрхүү маягаар хичээлийг нь оруулах байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж