БНСУ ирэх долоо хоногт сургуулиудаа нээнэ

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

БНСУ ирэх долоо хоногт сургуулиудаа нээнэ

БНСУ ирэх долоо хоногт сургуулиудаа нээнэ

БНСУ-ын Боловсролын яам ирэх долоо хоногт ерөнхий боловсролын сургуулиудаа нээхээр төлөвлөж байгаа тухай мэдэгджээ. Тус улсад коронавирусийн тархалт буурч, ерөнхийдөө хяналтад орсон учир ийнхүү хоёр сар гаруйн дараа сургуулиудыг нээх гэж байна.

Ахлах сургуулийн сурагчид энэ сарын 13-наас хичээлдээ явж эхлэх бол бусад ангийн сурагчид дараагийн долоо хоногуудаас сургуульдаа явах ажээ.

Сургуулиудыг нээхдээ халдвар тарах эрсдэлийг бодож бүх анги танхимуудыг сайтар халдваргүйжүүлж, ширээ сандлуудын хоорондох зайг холдуулан байрлуулж байгаа гэнэ. Мөн бүх сурагчид үдийн хоолны цагаас бусад үед амны хаалт заавал зүүх, гараа тогтмол ариутгах шаардлагатай юм байна. Түүнчлэн сурагчдын халууныг тогтмол шалгах ажээ. Сурагчдын хичээл эхлэхтэй холбоотойгоор 14 сая нэг удаагийн амны хаалт, 18 сая угаадаг даавуун амны хаалтыг бэлтгэсэн байна.

Харин халдвартай өвчтөнүүдийн гэр бүлийн гишүүд, гадаадын орноор аялсан хүмүүсийн хүүхдүүдийг хичээлдээ явахыг хориглох бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд алсын зайн сургалтад хамруулах гэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж