Байгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов | News.MN

Байгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов

Байгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов

Байгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов

 Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов болон гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг өнөөдөр /2020.05.05/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын гол сэдэв Монголын Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн талаар байв. Уулзалтаар байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааны хүрээнд маршрут болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар хоёр тал санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруй жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийн албан ёсны эхлэлийг тавьсан.
Улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн юм.

ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойг 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан. Хийн хоолой татах хоёр дахь төсөл нь ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дайруулан жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолой төслийн ажил юм.

Дашрамд дурдахад, ОХУ-ын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн нь нэгдүгээрт нефть, хоёрдугаарт байгалийн хий ордог байна. Экспортынхоо дийлэнхийг нь Европын орнууд руу гаргадаг юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zelem 2020-05-05 88.246.179.201

Mongolchuud hezeech uhaan suuhgyi yum bna, hen hiin hooloi tanai nutgaar yavuulaad terniihee tuluu mungu tulii geed baigaa yum, oros uls bolon hyatad uls tiim teneg bolson yum uu. Doromjlono doromjlono gehed arai heterch baigaa yum bish yy mal nuudaa

Avatar

Зочин 2020-05-05 66.181.161.80

Оросууд шаахаа бооьцгоо Мрнголыг дээрэмдэж тэнцвэргүй худалдаагаа эргэж хар улс төрийн хэт их хамаарал дарамт шахалтаа зогсоо импортын татвараа бууруул ижил тэгш харилц бидэнтэй Эгийн голын усан цахилгаан станцын төсөлийг гацаахаа боль

Avatar

ЗОЧИН 2020-05-05 202.179.30.242

ХУДЛААДАА ХУДЛАА ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙГ ЯГ ИЙМ БАЙДЛААР 20 ГАРАН ЖИЛ ЯРЬЛАА ОДОО БОЛТОЛ ХӨДЛӨӨГҮЙ Л БАЙНА

Avatar

Зочин 2020-05-05 202.9.47.13

Худалдан авагч тал ганц үг ганхийхгүй байгаамдаа ! Тэхэд Монгол -Орос 2 хөөрцөглөөд л, сонгуулийн өмнө их идэвхтэй суртчилгаа явуулаад бга нь анхаарал татаад бгам ! Монголын нутгаар хийн хоолой тавигдаад бид дамжин өнгөрсөний төлбөр гэж бөөн доллар Оросоос авдаг болвол сайхан л бн !

Avatar

Зочин 2020-05-05 202.9.46.147

Orsod bas buun shinsats bolood baina uu. mongoliin gazar nutgaar yavah yum chine tuhain ulsdaa yarilgui yaadag yum dandaa neg gachin yum yarij baih yum

Avatar

Зочин 2020-05-05 202.9.40.30

Хурдан ажил хэрэг болго. Нутаг дээгүүрээ хий яюуулсын төлөө зүгээр байж байгаад татаас авна. өөрсдөө хямд хийгээр хангагдана.Хэрэггүй хий хардаж урвуулан бодлож байх хооронд маш их мөнгө алдаж байна шүү. Төмөр зам барихгүй хий айснаас болоод ямар их мөнгө алдлаа

Avatar

Тт 2020-05-05 202.9.40.62

мал минь төмөр замыг оросууд гацаагаад байгааг ойлгохгүй байна уу Хийн хоолойг дагаад маш их улс төрийн дарамт орж ирнэ баярлаад байх юм биш Монголын дотоод асуудлыг оросууд зөвлөдөг болно доо харж л байгаарай

Avatar

Зочин 2020-05-05 103.26.193.124

Өөрсдийнхөө нүүрс, хийг урагш гаргахаа бод,

Avatar

Зочин 2020-05-05 103.26.193.124

өөрсдийнхөө хийг урагш гаргахаа алдана даа,

Avatar

Зочин 2020-05-05 83.25.248.63

Demii tsag barsan asuudal harin moskva hezee tatarstan bashkorstan halimigstan buriadstan sakhastan geed stanuudad erkh cholootusgaar togtolyg sain duraaraa olgoh ve gez naadah tatar Azizovaas asuusan deer……

Avatar

монгол 2020-05-05 64.119.22.79

Монголд хэрэггүй байх аа. Хэрэв хэргжлээ гэхэд өөрсдийнхөө хийг ашиглааагүй байж Оросын хийг хэрэглэж болохгүй шүү. Транзитын бүх асуудлыг өөрсдөд нь даатгаад зөвхөн мөнгө л авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-05 103.212.119.139

Ганцхан үг хэлчихье. Шаажаагаан.

Avatar

Хоосон хошгируулалт 2020-05-05 64.119.23.254

Оросууд 1990 оноос хойш Монголчуудыг “хийн хоолой Монгол руу тавина” гэж бүхэл бүтэн 30 жил хуурч байна. Энэхүү хууралтыг дандаа сонгуулийн жилд идэвхтэй, санаатай цацдаг. Орос хэзээ ч үнэгүй зүйл Монголд санал болгохгүй. Би өөрөө багаасаа Оросын цэцэрлэгээр хүмүүжсэн хүн. Өнөөдрийн Орос орон, Орос хүн соц үеийн Зөвлөлтийн сайхан сэтгэлт хүн биш гэдгийг ойлго. Ганцхан зүйлийг хэлье. Оросын бүх эх сурвалжаас, мөн хамгийн гол эх сурвалж болох Оросын Кремлийн эх сурвалжийг шалгахад МОНГОЛООР ТАВИХ

Avatar

Зочин 2020-05-05 202.55.191.130

bitgii buraa hujaa hurliizaa…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж