Л.Мөнхтүшиг: “The Hu” хамтлаг эх орондоо ирсэн

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

Л.Мөнхтүшиг: “The Hu” хамтлаг эх орондоо ирсэн

Л.Мөнхтүшиг: “The Hu” хамтлаг эх орондоо ирсэн

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.05.05/ мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл хотоос зөвхөн транзит зорчигчдыг авч ирсэн. Тавдугаар сарын 1-ний өдөр Сөүлд байсан иргэдийг авч ирсэн. Тавдугаар сарын 3-ны өглөө Франкфурт-Улаанбаатар тусгай үүргийн нислэг үйлдэж, нийтдээ дэлхийн 28 улсаас 800 иргэнийг татан авах ажлыг зохион байгууллаа. Энэ ажиллагааг зохион байгуулах үеэр зөвхөн транзит зорчигч авах нислэг хийхэд маш хүнд байсан. Учир нь, цар тахлын улмаас улс орнууд хилээ болон зорчих  хөдөлгөөнөө хаасан үед Консулын газрууд харилцан уялдаатай ажилласны үр дүнд иргэдээ авч ирж чадсан.

Өнгөрсөн гурван удаагийн нислэгээр гадаадын 24 улсын 132 иргэн эх орондоо буцсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 35 улс орноос 10076 хүн эх орондоо буцах хүсэлт гаргасан. БНСУ-руу нислэг үйлдэх шаардлага бий. Зүүн өмнөд Азид 300 орчим иргэн байна. Татан авах ажлыг зохион байгуулах ажил судалгааны шатанд байна.  Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг  дахь иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авна. Мөн БНСУ-д дахин нислэг хийх зайлшгүй шаардлага байгаа. ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 2000 иргэний нарийвчилсан төлөвлөгөөг бид Элчин сайдын яамтайгаа хамтраад гаргаад ажиллаж байна. Ойрын хугацаанд Орост байгаа оюутан залуус иргэддээ мэдэгдэх болно" гэлээ.

Монголын “The Hu” хамтлаг Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодруулахад “The Hu” хамтлагийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр мэдээлж байна. Монголын “The Hu” хамтлаг дэлхийн олон улс орноор аялан тоглолт хийж байгаад Австрали улсад хоёрдугаар сарын дундуур очсон. Тэр үед Австрали улс хилээ хаагаагүй байсан. Тэднийг очоод удаагүй байхад цар тахлын улмаас Австрали улс дахь бүх тоглолтууд цуцлагдсан. Мөн олон улсын нислэгүүд зогсч, эх орондоо ирэх боломжгүй болсон.

Австрали улсын Элчин сайдын яаманд хамгийн анх хандаж бүртгүүлсэн 30 хүний тоонд “The Hu” хамтлагийнхан багтсан байдаг. Тус хамтлагийнхан өнгөрөгч хоёрдугаар сараас хойш эх орондоо ирэх хүсэлтийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ухань хот руу ниссэн тусгай үүргийн онгоцоос хойш 12 удаагийн нислэг үйлдсэн. Энэ бүх нислэгт “The Hu” хамтлагийг “Хүндэтгэх шалтгаантай иргэд биш” гээд хүсэлтийг нь хүлээж авдаггүй байсан.  Хамтлагийн залуус бидний шаардлагад маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр тавдугаар сар гарчихлаа. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд “The Hu” хамтлагийнхан тэвчээртэй хүлээсэн. Харин энэ удаа Улсын онцгой комиссоос тус хамтлагийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэх шаардлагатай гэж эх оронд нь авч ирсэн. Тэд  хэн нэгэн хүний боломжийг булаагаад эх орондоо ирсэн гэж битгий ойлгоорой. Тэд өмнө нь маш олон хүмүүсийг хүндэтгэн, явуулсан” гэдгийг хэлж байв.

“The Hu” хамтлаг цар тахлын хөл хорионы улмаас Австрали улсад хоёр сар гаруй саатаад байсан юм.

“СУРГАЛТ ЭХЛЭХ, ДУУСАХАД ИРГЭДИЙН ХАЛУУНЫГ ХЭМЖИНЭ”

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат “Өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэрүүд гарсан. Үүнтэй холбоотойгоор курс, дамжаа, сургалтын төвүүдэд хүргүүлэх тодорхой зөвлөгөөг бэлэн болгож, албан бичгээр хүргүүлнэ. Холбогдох байгууллагын вэб сайтуудад урьдчилсан анхааруулгыг тавьсан. Улс орон даяар хоёр сар гаруй хугацаанд сургалтын төвүүдийн үйл ажиллагаа зогссон. Сургалт тодорхой анги танхимд явагддаг учраас бэлэн байдлыг урьдчилан хангамаар байна. Засгийн газрын маргаашийн хуралдаанаар холбогдох шийдвэр нь гарна. Сургалтын төвүүд ариутгал халдваргүйтлийг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээр зайлшгүй хийсэн байх шаардлагатай. Ингэснээр үйл ажиллагаагаа эхлүүлэх анхан шатны бэлтгэл хангагдана. Багш сургагч нар зөвлөмжтэй бүрэн танилцах ёстой. Хэлээд байхад бэлтгэлээ хангаж, ариутгал халдваргүйтлээ хийгээгүй бол  үйл ажиллагааг нь түр зогсооно.  УОК-ын зүгээс 1.5 метрийн зайтай, 10 хүртэл хүнтэйгээр богино цагаар хичээллэх сургалтын төвүүд эхний ээлжинд ажиллуулна гэсэн байр суурьтай байна. Сургалт эхлэх, дуусахад иргэдийн халууныг хэмжинэ. Сургалтад хамрагдаж буй иргэдийн мэдээллийг бүртгэж, иргэний үнэмлэхийг нь хуулбарлаж авах шаардлагатай. Эдгээр шаардлагуудыг заавал хангана.

“ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ЦЭРГИЙН ТЕХНИК, АЛБАН ХААГЧИД ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙНЭ”

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Тавдугаар сарын 7-нд өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хатуу хөл хорио тогтооно. Энэ үеэр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахгүй. Энэ шийдвэр бол Улсын онцгой комиссын шийдвэр. Өнөөдөртөө 63.9 км хил дотор 150 гаруй мянган хүнийг хөл хорио тогтоож байгаа боловч ард нь 1 сая 500 мянган хүн амтай Улаанбаатар хот, гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын аюулгүй байдлыг бодит байдал дээр шалгаж, дадлага сургуулилт хийх гэж байна. Сүүлийн долоо хоногт 2000 гаруй төрийн албан хаагч бэлтгэл ханган ажиллалаа. Дүүргийн иргэд нэг өдрийг хөл хорионы дэглэмд амгалан тайван өнжихийг хүсч байна. Цагдаагийн байгууллага хэв журам тогтооно. Хөл хорионы хүрээнд цэргийн техник, албан хаагчид дадлага сургуулилт хийнэ.  Өглөө 08:00 цагаас өмнө хувийнхаа ажлыг зохицуулж болно. Сургуулилтын үеэр гарсан бүх хүндрэл бэрхшээлийг тэмдэглэж, Шуурхай штабт мэдээлнэ. Хөл хориог тодруулбал, Төв шуудан-Баруун дөрвөн зам-Гэсэрийн уулзвар-Эх нялхас-Баянхошууны хөтөл-Халзангийн даваа-Сэлбэ гол дагуу 7 буудлын Япон цогцолбор-32-ын тойрог- Баянбүрдийн уулзвар-Хүрд компанийн уулзвар гээд нийтдээ 63.9 км газарт хөл хорио тогтооно" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж