Гал унтраах зориулалтын багаж хэрэгслүүд хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

Гал унтраах зориулалтын багаж хэрэгслүүд хүлээлгэн өглөө

Гал унтраах зориулалтын багаж хэрэгслүүд хүлээлгэн өглөө

НОБГ-ын  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст дүүргийн Засаг даргаас ой, хээрийн түймэр унтраах зориулалтын багаж хэрэгсэл болох  21 ширхэг үүргэвчит гал унтраагуур “Рело” хүлээлгэн өглөө.

Түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхдээаврагч-гал сөнөөгчид нуруундаа үүрч, гар хошуу, шахуургыг ашиглан гал унтраах зориулалттай ба цээжний хэсгээр  тайлж, түгжиж ашиглах юм.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд алба хаагчид Богдхан уулын “Өвгөний ам”, “Кувейтийн ам”, “Түргэний ам”-уудад өдөр бүрийн 10.00-19.00 цагт байнгын үүрэг гүйцэтгэн, 24 цагийн хяналтын цэгийг Зайсангийн аманд байгуулан иргэдэд сэрэмжлүүлэг өгч, хяналт тавин ажиллаж байна гэж  НОБГ-ын  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж