“Дели хот коронавирустэй эвлэрч, түүнтэй хамт амьдрахаас өөр аргагүй боллоо”

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

“Дели хот коронавирустэй эвлэрч, түүнтэй хамт амьдрахаас өөр аргагүй боллоо”

“Дели хот коронавирустэй эвлэрч, түүнтэй хамт амьдрахаас өөр аргагүй боллоо”

“Дели хот коронавирустэй эвлэрч, түүнтэй хамт амьдрахаас өөр аргагүй боллоо” хэмээн Энэтхэг улсын нийслэл Дели хотын захирагч мэдэгдлээ.

“Хотыг бүхэлдээ улаан бүс хэмээн зарлаж, хэдэн 7 хоног болсон ч байдал огт дээрдсэнгүй, харин улам дордлоо. Маш том хоёр бэрхшээлийн улмаас Дели хот коронавирустэй эвлэрч, түүнтэй хамт амьдрахаас өөр аргагүй боллоо”  хэмээн хотын захирагч Арвинд Кежривал Засгийн газрын шийдвэрийг мэдэгдлээ.

“Нэгд, үй олон хүн ажилгүй боллоо. Асар олон дэлгүүр хоршоо хаалгаа барьсан нь худалдаачид болон  үйлдвэрлэгчид хүнд цохилт боллоо. Ажилгүй болсон хүмүүс хотоос гарч байна. Цаана нь бүр олон хүн хотоос гарахыг хүсч байна. Дели хот энэ  хүндрэлийг давж гарах чадваргүй боллоо.

Хоёрт, энэ уналтын улмаас Засгийн газар улсын төсвөө бүрдүүлэх боломжгүй боллоо.   Бид цалин яаж тавих вэ? Засгийн газар хэрхэн ажиллах вэ? Энэ жилийн дөрөвдүгээр сарын орлого урд жилүүдийн дунджаас бараг 12 дахин бага байна. Бид цалингаа тавьж чадахгүй байна” гэж  хэллээ.

Энэтхэг улс зургаан 7 хоногийн турш хатуу чанга хөл хорио тогтоосон ч тусыг эс олж,  халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт өссөөр байна.

Халдварын тоо, дэгдэлт нэмэгдэж,  нөхцөл байдал аюултай байгаа ч Засгийн газар  иргэдийнхээ цалинг тавих чадамжгүй болсон, ард иргэдийн эсэргүүцэл, шахалтыг цаашдаа  даах  боломжгүй болсныг хүлээн зөвшөөрч,  хөл хориог сулруулж, үйлдвэрлэл, үйлчилгээгээ нээхээр болсон нь Энэтхэг улс бүхэлдээ тахлын голомт болж хувирах, халдвар эрчимтэй тархах, цаашдаа тогтоон барих боломжгүй болох  нөхцлийг үүсгээд байна.

Эх сурвалж: www.indiatoday.com


Жич: ҮХЛИЙН УЛААН БҮСЭЭС МОНГОЛЧУУДАА АВАРЪЯ!

Энэтхэгт байгаа  500 монгол иргэнээ авчрахсан:

Тэд өвдөж шаналсан хүмүүс, тэд эмчилгээ хайж Энэтхэг очсон хүмүүс, тэд эд эрхтнээ солиулсан хүмүүс, тэд  эрхтнээ өгч донор болсон хүмүүс,  тэд өвчтөнийг асарч ядарсан хүмүүс, тэд хоол унд, орон байр, мөнгө төгрөгөөр гачигдаж байгаа хүмүүс,  тэд  аав ээжийн 10-аадхан алаг настай үрс, тэд тэнд ажиллаж амьдардаггүй явуулын хүмүүс, тэд, тэд, ……

Сүүдэр газраа 40 давсан хэмийн халуунд  амь тэмцэж, амьсгал нь давчдаж байгаа тэдэнд  дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байна. Тэд аврал эрж УОК руу гар сарвайн тусламж гуйж байна. Тэднийг эх оронд нь авчирч элгийн дэвтээхсэн……

Тэднийг үхлийн улаан бүсээс  аварч, элэг бүтэн монгол заяа хайрлах арга зам гагцхүү УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС-т л байна.

Үхлийн улаан бүсээс монголчуудаа аваръя! Давалгаалан шэйрлэж дэмжээрэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
18
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж