ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Monday, May 4, 2020
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын тархалтын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Дэлхийн хэмжээнд энэ өвчнөөр 3.5 сая хүн халдвар авсан бол 1.1 сая хүн эдгэжээ. Халдварын тархалт АНУ, Их Британи, Герман зэрэг орнуудад өндөр байна.
ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:
Франкфуртын нислэгээр ирсэн нэг иргэнээс давтан шинжилгээгээр covid-19 илэрлээ. Монгол Улсын хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан тохиолдол нийт 41 болж бүртгэгдсэнээс 13 нь эдгэж эмнэлгээс гарсан бол 28 нь эмчилгээ хийлгэж байна.
ХӨСҮТ-д тусгай үүргийн онгоцоор ирсэн 275, Дорнодын 6 хүнд шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. "Дачин тамсаг" компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн байсан. Дархан-Уул аймгийн лабораторид 26 жолоочид шинжилгээ хийхэд мөн халдвар илрээгүй.
ЭМЯ-НЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ГАЗРЫН ДАРГА Я.БУЯНЖАРГАЛ:
Дөрөвдүгээр сарын 30-наас хойш хийсэн гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 821 иргэн ирсэн. Тэднээс эрсдэлтэй гэж үзсэн 45 хүнийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 56 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авсан.
"Жаргалант", "Зүчи", "Наранбулаг", "Альфа", "Энх саран", "Хабу" зэрэг амралт сувиллын газар, зочид буудалд үлдсэн иргэдийг тусгаарласан.
Гурван онгоцоор тав хүртэлх насны 32 хүүхэд, жирэмсэн 39 эмэгтэй, хорт хавдартай 6, сахиуртай 12 хүн ирсэн.
Одоогоор Дорнод аймагт найм, Сэлэнгэ аймагт тав, Дорноговь аймагт 104, Баян-Өлгий аймагт хоёр иргэнийг тус, тус тусгаарлаад байна.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 939 хүн гэрээр тусгаарлалтад бий. Тэдэнд Өрхийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавин ажиллаж байгаа.