“Хөл хориотой өдөр иргэд 08.00 цагаас өмнө ажилдаа очих хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

“Хөл хориотой өдөр иргэд 08.00 цагаас өмнө ажилдаа очих хэрэгтэй”

“Хөл хориотой өдөр иргэд 08.00 цагаас өмнө ажилдаа очих хэрэгтэй”

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 7-ны өдөр хөл хорио тогтоохоор болсон. Энэ талаар өнөөдөр /2020.05.05/ Нийслэлийн онцгой байдлын газраас болон НЗДТГ-аас мэдээлэл өглөө.

НОБГ-ын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар “Тавдугаар сарын 7-нд зөвхөн Чингэлтэй дүүрэгт 08:00-18:00 цагт хөл хориог тогтооно. Энэ өдөр Чингэлтэй дүүргийн хилийн заагаар тухайн нутаг дэвсгэр рүү орох, гарах хөдөлгөөнийг хаана.  Тухайн өдөр Чингэлтэй дүүргийн 150 мянга гаруй иргэн хамрагдаж 08:00-18:00 цагийн хооронд гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээнэ” гэлээ.

Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн “Хөл хорио дүүргийн хэмжээнд тогтоох учраас цэрэг, цагдаагийнхан харуул хамгаалалтад гарна. Тиймээс иргэд машинтай орж алба хаагчдын ажлыг чирэгдүүлэх шаардлагагүй. Хөл хорионы үеэр албан байгууллагууд ажиллах уу гэдгийг их  асууж байна. Чингэлтэй дүүргийн хувьд тухайн байгууллагын үйл ажиллагаагаа дотооддоо зохион байгуулах чиглэлийг өгч байна. Мөн хөл хорио тогтоох үеэр цэрэг цагдаагийн алба хаагч, техник хэрэгсэлтэйгээр ажиллана. Үүнд 615 алба хаагч тусгай цэгүүдэд байрлана. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг тойроод долоон орц гарцыг төлөвлөж байна. Зайлшгүй шаардлагатай хүмүүсийг оруулж, гаргана. Нийтдээ хамгаалалтын орчимд 2100 орчим алба хаагчид хамгаалагчид энэ үеэр ажиллана” гэв.

Мөн тус дүүргийн иргэд өглөө 08.00 цагаас өмнө ажилдаа очсон байх ёстойг анхааруулж байна. Хөл хориог зөрчиж автомашинтай зорчсон хувь хүнийг 150 мянган төгрөг, албан байгууллагыг нэг сая 500 мянган төгрөгөөр торгох хуулийн хариуцлага хүлээлгэх юм. Энэ үеэр тус дүүрэгт автобус зорчихгүй бөгөөд бусад дүүргийн автобус тогтоосон бүсийн заагаас гадуур хөдөлгөөнд оролцох аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж