Нацү башё цуцлагдлаа | News.MN

Нацү башё цуцлагдлаа

Нацү башё цуцлагдлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо өчигдөр/2020.05.04/ албан ёсоор ирэх нацү башёг цар тахлын улмаас цуцалж байгаагаа мөн ирэх долдугаар сарын башёг Нагояа хотод бус Токио хотод зохион байгуулахаар болж байгаагаа зарлалаа. Учир нь тухайн үед Нагояа хотод цар тахлын тархалт байх боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Нацү башё цуцлагдсан талаар шинэхэн озеки Асанояама “Би анхааралтай бэлтгэлээ үргэлжлүүлэн хийнэ. Ирэх долдугаар сарын башёдаа анхаарал хандуулна” хэмээжээ. Харин Ёокозүна Какүрюү “ Ирэх долдугаар сарын башёд хүн бүрийг сайн байна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Ийнхүү энэхүү спортын түүхэнд гурав дахь удаагаа башё цуцлагдсан тохиолдол боллоо. Хамгийн сүүлд 2011 оны гуравдугаар сард барилдаан тохиролцсон хэмээн башёг цуцалж байсан аж.

Одоогийн байдлаар ояката Такадагава, хоёрдугаар зиндааны бөх Хакүёозан болон доод зиндааны таван бөх шинэ коронавирусийн халдвар аваад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хуушуурчин 2020-05-05 66.181.186.181

одоо наадлыг цуцалж шуналт бөхчүүд, мориор мөнгө хийгчдийг сайхан шатаах хэрэгтэй, мөн баахан сурталчилгаа хийлгэж байгаад яг санал авах болохоор сонгуулийг цуцлаад улс төрөөр хийрхэгчидийг сайн шатаавал зохилтой

Avatar

Зочин 2020-05-05 103.26.193.124

Ашгүй дээ,

Avatar

Зочин 2020-05-05 202.126.89.250

Ашгүй 2 аварга минь сайхан амраад бэртэлээ бүрэн эдгээгээд аваарай. Амжилт !

Avatar

Зочин 2020-05-05 192.82.70.54

Наадам цуцалбаас хэдэн бөхчүүдийн орлого байхгүй болно доо…

Avatar

Рагчаа 2020-05-05 202.9.46.4

Хн, зодоглоё гэж бодож байсан юм. Муусайн самурайнууд надаас айгаад болиулчих шиг боллоо!

Avatar

Хэнчбиш 2020-05-05 98.244.106.112

Үндэсний баяр наадмыг.цуццлах талаар бодолццсон нь зүйтэй болов уу? Соёолонгийн тоос хүрртэх замбараагүйтэл сонгуулифн санал хураалтэас ч илүү халдвар тараах эрсдэлттэй шүү Юун маск, юун 2 метр зай барих ёстой гонжийн жоо шүү.Бүхх сум нэг өджр нэгэн зэрэг баайяр нааадмаа хийгээд хөл хөдөлгөөн багатай наадвал барав биш үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж