МИНИЙ МАШИН хөтөлбөрийн хоёр дахь удаагийн урамшууллын эзэд шагналаа гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

МИНИЙ МАШИН хөтөлбөрийн хоёр дахь удаагийн урамшууллын эзэд шагналаа гардан авлаа

МИНИЙ МАШИН хөтөлбөрийн хоёр дахь удаагийн урамшууллын эзэд шагналаа гардан авлаа

Петровис Группээс хэрэглэгчдээ урамшуулахаар МИНИЙ МАШИН урамшуулалт хөтөлбөрийг нэгдүгээр сарын 22-ноос эхлэн орон даяар зарласан бөгөөд эхний удаагийн урамшууллын эзэд хоёрдугаар сарын 29-нд тодорч байв.

Харин хоёр дахь удаагийн урамшууллын эзэд дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодорч, шагналаа гардан авлаа.

Хөтөлбөрт 2020 оны гуравдугаар сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 29-нийг дуустал хугацаанд Петровисийн шатахуун түгээх станцаас шатахуун авсан хэрэглэгчид оролцсон бөгөөд урамшууллын эздээр

  • Супер шагнал болох "Моннис моторс" компанийн албан ёсны эрхтэй оруулж ирдэг Францын алдарт RENAULT брэндийн "0" гүйлттэй цоо шинэ Sandero автомашины эзнээр Улаанбаатар хотын хэрэглэгч З.Мөрөн
  • "Моннис моторс" компанийн 1,000,000 төгрөгийн авто сервис үйлчилгээний эрхийн эзнээр Сүхбаатар аймгийн хэрэглэгч Ж.Түвшинжаргал,
  • 500,000 төгрөгийн шатахууны эрхийн эзнээр Төв аймгийн хэрэглэгч Б.Галбадрах,
  • 300,000 төгрөгийн Мобил брэндийн тос, тосолгооны эрхийн эзнээр Улаанбаатар хотын хэрэглэгч  Б.Ууганбаяр нар тодорч, урамшууллаа гардан авсан юм.

Хөтөлбөрийн урамшууллын эздийн сэтгэгдлийг хүргэж байна.

З.МӨРӨН: ХЭРЭГЛЭЭНИЙ ШАТАХУУНАА АВААД ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

Супер шагналын эзэн тэрбээр Хөвсгөл аймгаас 60,000 төгрөгт АИ92 шатахуун авч, хөтөлбөрт оролцох хоёр эрхтэй болжээ. Үүний нэг нь түүнд шинэхэн автомашины түлхүүрийг атгуулсан юм.

З.Мөрөн “Өөрийн хэрэглээний шатахуунаа аваад шинэ автомашины эзэн болсондоо маш их баяртай байна. Урамшуулалт  хөтөлбөрийг санаачлан зохион байгуулсан Петровис Групп болон хамтран ажилласан Моннис Моторс ХХК-ийн хамт олонд баярлалаа. Анх супер шагналын эзэн болсноо мэдээгүй байтал ах маань хэлсэн. Дараа нь хэд хэдэн удаа нэвтрүүлгийг ухрааж үзээд итгэсэн” гэлээ.

Түүний ээж охиноо супер шагналын эзэн болсонд баяр хүргэж, Хөвсгөл аймгаас ирэн, аян замыг нь сүүгээр мялаав.

Б.ГАЛБАДРАХ: 42,000 ТӨГРӨГТ ШАТАХУУН АВААД 500,000 ТӨГРӨГИЙН ШАТАХУУНЫ ЭРХТЭЙ БОЛЛОО

Петровисийн байнгын үйлчлүүлэгчдийн нэг Б.Галбадрах өнөөдөр 500,000 төгрөгийн шатахууны эрхийн эзэн болж, батламжаа авлаа.

Тэрбээр “Төв аймагт ажлаар явж байхдаа 42,000 төгрөгт шатахуун худалдаж аваад 500,000 төгрөгийн шатахууны эрхийн эзэн болсондоо маш баяртай байна. Би Петровисийн байнгын үйлчлүүлэгч. Учир нь салбартаа анхдагч, мундаг компани учраас чанарт нь итгэж сонгодог” гэв.

Б.УУГАНБАЯР: REDPOINT-ООРОО АВСАН ЭРХ МААНЬ ШАЛГАРЛАА

Б.Ууганбаяр “Петровисийн хэрэглэгчдэд зориулсан RedPoint аппликейшний “Дөрвөн бэрх” шагайн тоглоом тоглож, эрх авсан. Ингэхдээ 300 RedPoint-оор дөрвөн бэрх орхиж, нэг эрх авдаг юм. Мөн шатахуун авсан хэдэн эрх маань нийлээд 69 эрхтэй болоод байлаа.

Үүнээс RedPoint-оороо авсан эрх маань шалгарч, 300,000 төгрөгийн тос, тосолгооны эрхийн эзэн болсондоо баяртай байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцав.

Түүнчлэн “Моннис Моторс” компанийн 1,000,000 төгрөгийн авто сервис үйлчилгээний эрхийн эзнээр тодорсон хэрэглэгч Ж.Түвшинжаргал Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод амьдардаг тул  охин нь төлөөлж, эрхийн бичгийг хүлээн авлаа.

Ж.Түвшинжаргал нь Сүхбаатар аймгийн төв дээр шатахуун түгээх станцаар үйлчлүүлж, хөтөлбөрт оролцох эрхтэй болжээ.

Петровис Группээс хэрэглэгчдээ урамшуулахаар орон даяар зохион байгуулсан ээлжит хөтөлбөр ийнхүү өндөрлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж