Н.Номтойбаяр өшөөгөө авахын тулд Орхоныг зорих уу?

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр өшөөгөө авахын тулд Орхоныг зорих уу?

Н.Номтойбаяр өшөөгөө авахын тулд Орхоныг зорих уу?

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан өрсөлдөхөө мэдэгдсэн Н.Номтойбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос “хонзон” авахаар шийджээ. Тэрбээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо өчигдөр /2020.05.04/ Ц.Нямдоржийн өрсөлдөх тойрогт нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.

Энэ тухай Н.Номтойбаяр “Биеийн амрыг бодож би Дорнод руу явахгүй. Харин Монголын төрд хэрэггүй гэж үзэж байгаа Ц.Нямдорж мэтийг зайлуулах гэж би Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ. Би шийдчихсэн” гэлээ.

Түүний тайлбарласнаар Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх ажлыг гардаж хийсэн хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэнэ. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд даргалах нь эрх ашгийн зөрчил үүсгэсэн гэж мэдэгдсэн юм.

Өөрийн төдийгүй өрөөлийн тухай мэдэхгүй зүйлгүй Н.Номтойбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн өрсөлдөх тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн нь нэг ёсны тавилттай жүжиг байх вий гэдэг хардлага дагуулаад байна. Учир нь сайд Ц.Нямдорж энэ удаагийн сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшихгүй, Орхон аймгийг онилсон тухай дуулдах болсон.  Иймээс Н.Номтойбаяр Орхон аймгийг зорих шаардлага үүсээд байна. Мөн тэрбээр өмнө нь Оксфордод доктор хамгаална гэж мэдэгдэж байсан ч лөөлөө болов.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж