АНУ-ын зохиолч Стефани Майер энэ онд “Харуй бүрий” (Twilight) цуврал зохиолын тав дахь номыг гаргахаар болсноо зарлалаа. Тав дахь ном нь “Шөнө дундын нар” (Midnight Sun) нэртэйгээр ирэх наймдугаар сарын 4-нд нээлтээ хийн худалдаалагдаж эхлэх аж.
“Харуй бүрий” зохиолын өмнөх цувралууд бүрэн хэмжээний кино болон үзэгчдэд хүрсэн билээ. Жүжигчин Роберт Паттинсон, Кристен Стюарт, Тайлор Лаутер нарын гол дүрийг нь бүтээсэн “Харуй бүрий” цуврал кино 2008-2012 оны хооронд үзэгчдэд хүрч дэлхий дахинаа 3,3 тэрбум ам.долларын орлого олсон юм. Тэгвэл цувралын шинэ ном худалдаанд гарснаар удахгүй киноны шинэ анги хийгдэх хүлээлт үүсгэлээ.
Эх сурвалж: The Cosmopolitan