Согтуу жолоочийн балгаар дөрвөн хүн эмнэлэгт хүргэгджээ | News.MN

Согтуу жолоочийн балгаар дөрвөн хүн эмнэлэгт хүргэгджээ

Согтуу жолоочийн балгаар дөрвөн хүн эмнэлэгт хүргэгджээ

Согтуу жолоочийн балгаар дөрвөн хүн эмнэлэгт хүргэгджээ

Нэмэлт:

Баянзүрхийн товчооны уулзварт Налайхаас Улаанбаатар явах чиглэлд өглөөний 08.20 цагт “Hino” маркийн ачааны автомашин нь “Volvo” маркийн ачааны автомашин, “Hyundai Porter”, “Toyota prius-30”, “Honda Insight” маркийн автомашинуудыг мөргөсөн байдаг. Ослын улмаас хоёр хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн талаар өмнө мэдээлсэн бол нэмж хоёр хүн тус эмнэлэгт мөн хүргэгджээ. Осол гаргасан “Hino” маркийн автомашины жолооч 43 настай эрэгтэй Б нь согтуу байсан бөгөөд согтолтын зэрэг нь 2.24 бүхэл гарчээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Том оврын автомашин осолдож, хоёр иргэн ГССҮТ-д хүргэгдлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр өглөө /2020.05.05/ ноцтой осол гарч таван автомашин осолджээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбат “Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн хуучин товчооны зүүн талын замд ноцтой осол гарсан. Ослын улмаас том оврын хоёр ачааны машин мөргөлдөж, хоёр хүнийг яаралтай түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад явсан. Тухайн замд таван тээврийн хэрэгсэл осолд холбогдсон байна. Мөн онцгой байдлын ерөнхий газраас аврах бүлэг ирж жолооч нарыг гаргаж байна” гэлээ.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-05 202.21.108.253

ene tom teregnuud neg saihan 570, 200, 500 edriig husaad ugdugguim bhdaa

Avatar

Манай Монгол ялсан байна 2020-05-05 51.158.111.157

Монголчууд бие бие ялж байна Монгол ялна гэж бие биетэйгээ алалцахыг хэлээд байгаа юм шүү дээ. Манай архи уусан ухамсаргүй Монгол ялсан байна даа. Монгол ялна гэдэг чинь Монгол а**а гэсэн үг байж.

Avatar

Зочин 2020-05-05 46.65.158.229

АРХИ САЙН САЙХАН ЮМАНД ХЭЗЭЭ Ч ХҮРГЭХГҮЙ!АРХИ УУГААГҮЙ БАЛ АЖЛАА ХИЙГЭЭД ЦАЛИНГАА АВААД АМЬДРАЛИЙН САЙХАНИЙГ АМТЛААД ЯВЖ БАЙХГҮЙ ЮУ! ОДОО ШОРОНД…БӨӨН ТӨЛБӨР, х****л ЗҮХЭЛ, ЦАГДАА ШҮҮХ…ЯАНА ДА! АРХИ ЧИ КОРОНАТАЙ ЦУГ ДАЛД ОРООСОЙ!!!

Avatar

Зочин 2020-05-05 66.181.161.114

СОГТУУ ЖОЛООЧ НАРЫГ АРХИНЫ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ЯВУУЛЖ БАЙМААР БНА.

Avatar

ЗОЧИН 2020-05-05 202.126.89.186

СОГТУУ ЖОЛООЧИЙГ ГУРВААС ДООШГҮЙ ЖИЛЭЭР ШОРОНД ХИЙЖ ХОГ ЦЭВЭРЛҮҮЛ !!!

Avatar

зочин 2020-05-05 192.82.65.120

Согтуу жолоочийг яая даа байз, …

Avatar

mr 2020-05-05 202.55.191.130

tom mashin hotod yavuulahiig boliulah heregtei zam ch evdeed hun ch alchih geed

Avatar

Ard 2020-05-05 202.55.191.130

hunii amidrald gai bolson l***r ve yaliig ni uguud hashirtal ni suulga

Avatar

иргэн 2020-05-05 139.5.218.69

Архи согтууруулах зүйл хэрэглэсэн л бол шууд машиныг нь бас жолооны үнэмлэхийг нь хураан авч шоронд хийх ял өг. Тэгэхгүй бол энэ тэнэг согтуугаас болж олон хүн үхэж үрэгдэж олон хүүхэд өнчирч ертөнцийн муу муухайг үзэж амьдармааргүй байгаа байхгүй юу. Үүнд дээр эрх баригчид анхаараачээ. Бидэнд хамаагүй гэж бодож болохгүй.

Avatar

Ухамсар муу 2020-05-05 202.126.89.46

Оркууд одоо яая гэхэв хорогдож л байг

Avatar

jolooch 2020-05-05 192.82.76.184

buten ulirliin tursh tom tereg shalgaltiin ajillagaa yavuulah heregtei, deerelhuu, buduuleg, zam golloson, hurd hetruulsen, signaal oriluulj egnee shahsan jinhene orkuud baidag um bilee. medeej ihenhi ni zugeer geh baih gehdee l arai l baidag shuu

Avatar

Зочин 2020-05-05 66.181.161.65

ЭНЭ ИХ ЭВГҮЙ УУЛЗВАР БАЙНА ЛЭЭ, ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭ САЙН ТАВЬЖ ӨГМӨӨР, АНХ ЭНЭ УУЛЗВАР ТУЛЖ ОЧООД ИХ ГАЙХАЖ БАЙЖ ОРСОН…

Avatar

Зочин 2020-05-05 150.129.141.147

Үнэн.

Avatar

Ard 2020-05-05 202.55.191.130

teneg nofsh

Avatar

Зочин 2020-05-05 202.55.188.81

том оврын авто машин хот руу орход нь тавих шаардлагаа анхаарахгүй бол

Avatar

Зочин 2020-05-05 119.40.103.6

HAHA

Avatar

Зочин 2020-05-05 202.55.188.86

Өө баларсан юм, буруу эможи дарчихлаа. Ньюсийнхэн устгаж өгнө үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж