Согтуу жолоочийн балгаар дөрвөн хүн эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

Согтуу жолоочийн балгаар дөрвөн хүн эмнэлэгт хүргэгджээ

Согтуу жолоочийн балгаар дөрвөн хүн эмнэлэгт хүргэгджээ

Нэмэлт:

Баянзүрхийн товчооны уулзварт Налайхаас Улаанбаатар явах чиглэлд өглөөний 08.20 цагт “Hino” маркийн ачааны автомашин нь “Volvo” маркийн ачааны автомашин, “Hyundai Porter”, “Toyota prius-30”, “Honda Insight” маркийн автомашинуудыг мөргөсөн байдаг. Ослын улмаас хоёр хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн талаар өмнө мэдээлсэн бол нэмж хоёр хүн тус эмнэлэгт мөн хүргэгджээ. Осол гаргасан “Hino” маркийн автомашины жолооч 43 настай эрэгтэй Б нь согтуу байсан бөгөөд согтолтын зэрэг нь 2.24 бүхэл гарчээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Том оврын автомашин осолдож, хоёр иргэн ГССҮТ-д хүргэгдлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр өглөө /2020.05.05/ ноцтой осол гарч таван автомашин осолджээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбат “Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн хуучин товчооны зүүн талын замд ноцтой осол гарсан. Ослын улмаас том оврын хоёр ачааны машин мөргөлдөж, хоёр хүнийг яаралтай түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад явсан. Тухайн замд таван тээврийн хэрэгсэл осолд холбогдсон байна. Мөн онцгой байдлын ерөнхий газраас аврах бүлэг ирж жолооч нарыг гаргаж байна” гэлээ.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж